Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн 63.3 хувийн ирцтэй хуралдлаа
Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн 15.00 цагт эхэлж 17.00 цагт өндөрлөлөө. Хурлаар 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийсэн ажил, 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, Намрын ургац хураалт, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын цаг үеийн ажил, Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох удирдлагууд тавьсан юм. Үүний дараагаар аймгийн Засаг дарга С.Насанбат дараах үүрэг даалгаврыг өглөө. Байгууллагууд төсөв санхүүгээ нэмэгдүүлэх тал дээр анхаарч биечлэн холбогдох яамдуудтай уулзах, сахилга хариуцлагаа нэмэгдүүлж өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлэх, маргааш болох цэцэрлэгийн бүртгэлийг үнэн зөв, шударга, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр явуулах, бичил уурхайн зөвшөөрлийг нэмэлтээр олгохгүй байх,өөрсдийн байгууллагат хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, Шарилжгүй Дархан аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 50 метр газрынхаа шарилжийг устгах хэрэгтэйг үүрэг болголоо.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих