Төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын удирдлагуудыг хамруулсан сургалт болжээ
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 93 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар манай аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудад 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09.00 цагт Залуучууд театрын дугуй зааланд сургалт зохион явуулсан байна. Тус сургалтад төрийн өмчийн 37, орон нутгийн өмчит 88-н байгууллагын нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшиж ашиглаж буй газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлын хэсгийн дарга нар хамрагдсан байна. Сургалт явагдсаны дараагаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын хэсгийнхэн Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаа болоод баримт бичиг, архив, цахим тендер, тогтоол шийдвэр зэрэг баримт бичгүүдэд хяналт шалгалт хийсэн бөгөөд цаашид бүх байгууллагуудад үзлэг шалгалт хийж тулгамдсан асуудлыг сонсож санал хүсэлт авах ажээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих