📅

Японы хүн амын тоо 7 жил дараалан буурчээ

🕔 2018/04/18 09:54

Японы хүн амын тоо 7 жил дараалан буурчээ

 

Японы хүн амын тоо долоон жил дараалан буурсан болохыг засгийн газраас явуулсан судалгааны дүн харууллаа гэж "Киодо” агентлаг мэдээлэв.
 
Японы ДХЯ-наас саяхан гаргасан мэдэгдэлд "Өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ний байдлаар манай улсын хүн амын тоо гадаадад амьдардаг иргэдийг оролцуулаад 126.7 сая байсан” гэжээ. Энэ нь тус улсын хүн амын тоо өмнөх оныхоос 227 мянгаар цөөрсөн, мөн долоон жил дараалан буурсан үзүүлэлт аж.

Хүйсээр нь авч үзвэл, тус улсын иргэдийн 61.65 сая нь эрэгтэй бол 65.05 сая нь эмэгтэй байна.

Насны хувьд тус улсын нийт хүн амын хамгийн их хувийг буюу 27.7 хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байна. 65 ба түүнээс дээш насныхан нийт хүн амынх нь 7-гоос дээш хувийг эзэлж байвал тухайн улсыг "хөгширч буй нийгэм”, 14-өөс дээш хувийг эзэлж байвал "хөгшин нийгэм”, 21-ээс дээш хувийг эзэлж байвал "хэт хөгшин нийгэм” гэж ДЭМБ тодорхойлсон байдаг юм.

2017 оны дөрөвдүгээр сард Японы засгийн газрын харьяа нэгэн газраас гаргасан урьдчилсан таамаглалаас үзвэл, тус улсын хүн амын тоо 2053 онд 100 саяас буурах төлөвтэй байгаа бол 2065 он гэхэд 88.08 сая болж, 65 ба түүнээс дээш насныхан нийт хүн амынх нь 38.4 хувийг эзлэх төлөвтэй байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?