📅

АНУ зэс, хөнгөн цагааны импортын татварыг нэмэхээр төлөвлөж байна

🕔 2018/03/03 14:26

АНУ зэс, хөнгөн цагааны импортын татварыг нэмэхээр төлөвлөж байна

 

АНУ зэс, хөнгөн цагааны  импортын татварыг  нэмэгдүүлэхээр  төлөвлөж  байна. АНУ–ын Ерөнхийлөгч  Дональд Трамп Америкийн гангийн үйлдвэрүүдийн  удирдагчидтай  уулзахдаа    зэсийн  импортын  татварыг  25 хувиар, хөнгөн цагаан  10 хувиар нэмэгдүүлэхээр  төлөвлөж  байгаагаа мэдэгдсэн  юм.

Цагаан ордноос  гаалийн татварын нэмэгдлийг  урт  хугацаанд  хүчинтэй  байхаар шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж  байна.  Вашингтоны энэ шийдвэртэй холбоотойгоор  Еврокомисс  хамгийн түрүүнд харамсаж байгаагаа илэрхийлээд  байна. Энэ шийдвэр нь АНУ Европын Холбооны  харилцаанд  муугаар  нөлөөлж  магадгүй  хэмээн  онцолсон  байна. Түүнчлэн  Канад  улс  Вашингтон  импортын татвараа  нэмбэл  хариу арга хэмжээ  авахаа  мэдэгдэж  байна.  Канадын  гадаад хэргийн яамнаас  улс  орныхоо ашиг  сонирхол, ажилчдынхаа  эрх ашгийг  хамгаалах  хариу  арга хэмжээ авахаа  мэдэгдэж  байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын  дотоодод  Ерөнхийлөгч Трампын энэ шийдвэрийг  эсэргүүцэгчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал   Төлөөлөгчдийн  танхимын  тэргүүн  Пол  Райан л гэхэд  зэс, хөнгөн  цагааны  импортын  татвар нэмэхийг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд  байна. Тэрээр  Ерөнхийлөгч  Трампыг  энэ  санал  санаачлалынхаа  үр  дагаврыг  сайтар  судалж,  өөр   арга замуудыг  эрэлхийлнэ гэдэгт найдаж  байгаагаа илэрхийлсэн  байна. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?