📅

2 дугаар сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

🕔 2016/02/12 09:59

2016 оны 2 дугаар сарын 8-наас 2 дугаар сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Шинийн 2, 3-наас цасан шуурга шуурч хүйтэрнэ

Баруун аймгуудын нутгаар: 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-11-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. 12,14-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн уулсаар, 10-11-нд зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18 м/с хүрч шрүүснэ. 8-9-нд хүйтний эрч сулрах ч 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 42-47 градус өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус өдөртөө 8-13 радус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус хүйтэн байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12,14-нд зарим газраар цас орж, салхи 12-14 м/с, 11-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч эрс сулрах ч 11-нээс хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус өдөртөө 24-29 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12,14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи хойноос 12-14м/с, 11-12-нд зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч эрс суларна. 11-нд нутгийн баруун хэсгээр, цааш ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 12-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи 10-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 11-12-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим газраар 18м/с хүрч ширүүснэ. Ойрын 4 хоногт хүйтний эрч эрс сулрах ч 12-ноос хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?