📅

АНУ, Сирид удаан хугацаагаар цэрэг байрлуулах нь олон улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг

🕔 2018/01/26 12:41

 

ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "АНУ Сирид удаан хугацаагаар цэрэг суулгах нь олон улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг юм" гэжээ.

Мария Захарова "Энэ сарын 17-нд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон АНУ Сирид удаан хугацаагаар цэрэг суулгахаар төлөвлөж байна гэжээ. Энэ үйлдэл олон улсын хуулийг зөрчиж буй хэрэг бөгөөд НҮБ-ын 2254-р тогтоолд заасны дагуу Сирийн зөрчлийг улс төрийн аргаар шийдэхэд дэмжлэг үзүүлж чадахгүй юм" гэжээ.

Тэрбээр "Удахгүй ОХУ-ын Сочи хотноо болох гэж буй Сирийн үндэстний хэлэлцээний их хуралд ОХУ-ын ГХЯ-ны сайд Лавров оролцож магадгүй" гэв.

ОХУ-ын ГХЯ-ны албан сайтад мэдээлснээр, Сирийн үндэстний хэлэлцээний их хурал 1-р сарын 29-30-нд ОХУ-ын Сочи хотод болно.

Тус хуралд, ОХУ-ын ГХЯ Сирийн олон бүлгийн 1600 төлөөлөгчийг урьсан бөгөөд мөн НҮБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчдийг уриад байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?