Аймгийн Засаг дарга С.Насанбатын ахмадуудтай хийх уулзалтэнэ сарын 26-ны 15.00 цагт залуучууд театрт болно
Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад мэргэжилтний залуу хойч үедээ зөвлөн туслах үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн хамгаалал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оныг "Ахмадын жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн ахмадуудтай уулзаж санал, бодлыг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгын дор 2018 оны 01 дүгээр сарын 26-ны 15.00 цагт Залуучууд театрын их танхимд уулзалт хийх гэж байна. Энэхүү уулзалтыг хийснээр иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, холбогдох хууль тогтоомж, төрийн албаны стандартад нийцсэн төрийн үйлчилгээний чанар, үр дүн, үр нөлөөг сайжруулах замаар иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх ач холбогдолтой. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Дархан сумын ИТХ-ын дарга, сумдын Засаг дарга, багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга, хэлтэс, агентлагийн дарга нар, төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагууд оролцох ажээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих