📅

ОХУ мэдээллийн “гадаадын агент”-ын заалтаа шинэчлэв

🕔 2017/11/27 09:30
 
 ОХУ мэдээллийн “гадаадын агент”-ын заалтаа шинэчлэв

Синьхуа агентлагийн мэдээ: Ерөнхийлөгч В.Путин гарын  үсэг зурсан мэдээллийн хэрэгслийн "гадаадын агент”-ийн тогтоолд засар оруулах хуулийн төслийг ОХУ-ын хууль зүйн мэдээллийн сайтад 25-нд нийтэлсэн байна.

ОХУ-ын Төрийн дума болон Холбооны комисс энэ сарын 15,  22-нд тус тус мэдээллийн хэрэгслийн "гадаадын агент”-ийн тогтоолд засвар оруулах  хуулийн төслийг хянан баталжээ.

Тус засвар оруулсан хуулийн төсөлд: Гадаадын үндэсний байгууллага, олон улсын болон гадаадын засгийн газрын бус байгууллага, хувь хүн хөрөнгө мөнгө ба эд хөрөнгө олдог гадаадын мэдээллийн хэрэгслүүдээс Орост суугаа байгууллагууд дотор "гадаадын агент”-ийн мэдээллийн хэрэгсэл байх магадлалтай байна. Гадаадын мэдээллийн хэрэгслүүдээс Орост суугаа байгууллагуудын аль нь  "гадаадын агент” статустайг нотлох үүргийг Оросын хууль зүйн яам хариуцах болно. "Гадаадын агент”-аар нотлогдсон мэдээллийн хэрэгслүүд Оросын олон нийтэд хандан  ямарваа мэдээлэл түгээх үедээ, өөрийн "гадаадын агент”-ын статусаа заавал дурдах шаардлагатай бөгөөд хөрөнгө мөнгөний эх үүсвэр, зарцуулсан байдал, ямар зорилтод хүрэх, мөн менежерүүдийн байдал зэргийг тогтмол хугацаанд мэдүүлж байх хэрэгтэй  гэж заасан байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?