Путин Хойд Солонгост хязгаарлалт тавих тогтоолд гарын үсэг зурлаа
🕔 2017/10/17 10:55
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д хэд хэдэн хязгаарлалт тавих тогтоолыг баталсан байна. Тогтоолын эхийг хууль зүйн мэдээллийн албан ёсны сайт дээр нийтэлсэн байна.
Энэхүү баримт бичгийн агуулга нь 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2321 тоот тогтоол батлагдсантай холбоотойгоор тогтоол гаргаж гарын үсэг зурсан болохыг харуулж байгаа аж.
Энэ тогтоолоор Хойд Солонгост тавьсан хязгаарлалтууд нь цөмийн пуужингийн туршилтанд хариу өгөхөд чиглэгджээ.
М.Баяр
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих