МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би цаашид чөмгөө дундартал ажиллах болно
Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар намын даргаа шинээр сонголоо. Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх үед УИХ-ын гишүүн, НАМЗХ-ы Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус тус нэр дэвшүүлсэн юм. Мөн танхимаас Архангай аймгаас сонгогдсон төлөөлөгч н.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлсэн ч тэрбээр намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм. Мөн МАН-ын ЕНБДаргын зөвлөх Н.Дэмбэрэл үг хэлэхдээ намын даргад нэр дэвшихээс татгалзаж, У.Хүрэлсүхийг дэмжиж буйгаа илэрхийлэн нэрээ татсан. Ингэснээр Монгол Ардын Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөхөөр болсон билээ. Улмаар Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгохоор санал хураалтад оролцож, төлөөлөгчдийн 63,1 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдлоо.
Ухнаагийн Хүрэлсүхийн намтар
Боловсрол:
1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Мөн Австрали улсад Англи хэлний курст суралцсан.
Ажилласан байдал:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016 -2017 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд,
2017 оны 10 сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Монгол Ардын Намын дарга.
Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа
У.Хүрэлсүхийн хөрөнгө орлого:
• Өөрийн нийт орлого: 119.9 сая төгрөг
• Өрхийн гишүүдийн нийт орлого: 2.7 сая төгрөг
• Автомашин: Mercedes Benz ML320- 1, Harley Davidson- 1, Lexus 570- 1, нийт үнэлгээ 284 сая төгрөг
• Үл хөдлөх хөрөнгө: 2 орон сууц, нийт үнэлгээ: 162 сая төгрөг
• Үнэт эдлэл: 100 сая төг
• Хадгаламжин дахь дансны үлдэгдэл: 1 тэрбум 756 сая
Хувьцаа эзэмшдэг эсэх: Эрдэнэс таван толгой 1072 ширхэг
-Зээл байхгүй
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих