📅

Дональд Трамп: Худалдааны алдагдлыг зогсооно

🕔 2017/11/16 15:49

Дональд Трамп: Худалдааны алдагдлыг зогсооно

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Азийн 5 орноор хийсэн урт хугацааны айлчлалынхаа талаар, өнөөдөр Цагаан ордноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр, энэ удаагийн айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хамгийн гол нь худалдааны алдагдлыг зогсоохын тулд хурдацтай ажиллах хэрэгтэйг онцлон хэллээ.

Учир нь, жил бүр АНУ бусад улсад оронтой хийж байгаа худалдааны алдагдал нь жилд 800 тэрбум америк доллартой тэнцэхүйц хэмжээний алдагдал хүлээж байгаа юм. Гэхдээ тэрээр, энэ худалдааны алдагдлыг бууруулах хэрхэн ажиллах тухай , хийх гэж байгаа ажлынхаа тухай тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Азийн том эдийн засгуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарт хэрэгжих өндөр өртөгтэй гэрээ хэлэлцээр байгуулсан, эргээд бид АНУ худалдааны нөхцөлүүдийг сайжруулах шаардлагыг тавина гэдгээ ч улс орнуудад илэрхийлсэн гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Вашингтоны тэргүүн ч  айлчлалынхаа үеэр ч Америкийн худалдааны түншүүдийн талд ашигтай тусаж ирсэн худалдааны олон тэрбум долларын алдагдлыг тэг төвшинд хүртэл бууруулна, худалдаа бол ямагт шударга хоёр талдаа л ашигтай байх ёстой гэдэг зарчмыг баримталсан юм. энэ зарчмаараа Азийн олон оронтой худалдаа, эрчим хүчний салбарт хэрэгжих 300 орчим тэрбум америк долларын гэрээ байгуулжээ. Эрчим хүчний гэрээ хэлэлцээрүүд нь ихэвчлэн Хятад улстай байгуулсан гэрээ байна. Тухайлбал сая байгуулсан гэрээгээр Хятадын эрчим хүчний компани Америкийн Аляск мужид 43 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийж, байгалийн шингэрүүлсэн хий олборлохоор боллоо.

Мөн Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорац Америкийн Баруун Виржинд занарын хий, химийн үйлдвэр байгуулахад 83 тэрбум долларын буюу хамгийн том хөрөнгө оруулалтыг хийхээр болсон юм. Нөгөө талд БНХАУ-ын эрчим хүчний салбар дахь оролцоо, нөлөөгөө тэлэх том сонирхол давхар явж байгааг шинжээчид онцолж байна. Хятад улс сүүлийн 10гаруй жилд эрчим хүчний хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг зорьж ирсэн, дэлхийн номер хоёр эдийн засаг Хятад дэлхий даяар ялангуяа Африк, Латин Америк, Канадад эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах замаар өндөр ашиг хүртэх, өөрийн эрэлт хэрэгцээг хангах, нөлөөгөө ахиулах алхмуудыг хийж ирсэн, харин Америкд бол хөрөнгө оруулалт хийгээгүй байсан, занарын асар их нөөцтэй, дэлхийн хамгийн гол байгалийн хий олборлогч АНУ Хятадын хувьд шинэ зах зээл. Сая Трампын айлчлалаар байгуулсан эдгээр олон тэрбумын гэрээ бол хоёр талын ашиг сонирхолд нийцэх болно гэж эдийн засгийн шинжээчид онцолж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?