📅

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо

🕔 2017/01/19 08:32

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо

 

Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын "АНУ-ын дараагийн засаг, захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын талаар ярилцсан тус хуралдаанаар Д.Трампын Засгийн газар ажлын эхний 100 хоногт эн тэргүүнд ямар асуудалд анхаарах, мөн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд АНУ түнш орнуудын итгэлийг хэрхэн олох, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад ирэх 4 жилд эдийн засаг болон хөрөнгө оруулалтын ямар бодлогын санаачилга хэрэгжүүлэх зэргийг хэлэлцжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр /1-р сарын 18/ "Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцож үг хэлэв. Тус уулзалтаар "Азийн супер сүлжээ” төсөл, бүс нутгийг хамарсан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд гарах боломж, эрсдлийн талаар  хэлэлцжээ.

 Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс дэлхийн олон орны зүгээс улс дамнасан эрчим хүчний төсөл, тэр дундаа бүхэл бүтэн бүс нутгийн хэмжээнд цахилгаан дамжуулах шугам байгуулах боломжийг судалж байна. Тиймээс энэ хэлэлцүүлгийн үеэр төр, засгийн төлөөлөгчид, барилгын болон эрчим хүчний компани, хөрөнгө оруулагчид бүс нутгийн эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийн талаар хэлэлцэж, ийм төслийг амжилттай боловсруулж, санхүүжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон бодлогын орчин, арга хэмжээний талаар судалж байгаа аж.   

Мөн өдрийн үдээс хойш "Итгэлцлийг манлайлах замаар бэхжүүлэх нь” сэдэвт уулзалтад оролцож нээлтийн үг хэллээ. Тус уулзалтаар дэлхийн дэд бүтцийн салбар дахь авилгын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?