Өгсөх уруудахын зааг дахь Монголын эдийн засаг
Японд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох эдийн засгийн сонинболох "Nikkei "-ийн http://asia. nikkei.com сайтад Монголын тухай "Battered Mongolia faces make-or-break moment ” нэртэй нийтлэл гарчээ. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Байгалийн баялагтаа тулгуурласан Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн үзүүлэлтmэй гарч байсан. Гэвч эyt байдал у;аан үргэлжилсэнгүй. Түүхий эдийн ханш сүүлийн жилүүдэд хурдацmай буурч тус улсын эдийн засагт хүндээр нөлөөлж байна. Нэu;үгээр сарын сүүлч, өдрийн 16 цагт Улаанбаатарт хасах 30 градус. Улаанбаатар өвөлдөө их хүйтэн. Улаанбаатар хотын оршин суугчдын олонх нь буюу 700 мянга орчим нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдардаг хүмүүсийн олонх нь ядуу. Түүнчлэн ундны усаа ойролцоох худгаас авдаг. Нэг литр улс ойролцоогоор нэг төгрөгийн үнэтэй. Монгол Улсын хуульд заасны дугуй тус улсын иргэн бүр 700 ам.метр газар үнэгүй эзэмших хэрэгтэй. Энэ нь гэр хороолол хүрээгээ тэлэхэд нөлөөлдөг байж магадгүй юм. 1990 оноос Улаанбаатар хотыг зорих монголчуудын тоо хурдацтай нэмэгдсэн байна. Монгол Улсад тулгамдаж буй эдийн засгийн хямрал гэр хорооллынхонд илүүтэй нөлөөлж байна. Гэр хорооллынхны хувьд тансаг хэрэглээ өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан ажээ. Хүмүүс нь өдөр тутмын зайлшгүй хэрэглээгээ л худалдаж авдаг болжээ. Үүний нэг шалтгаан нь гэр хороололд амьдарч буй хүмүүсийн олонх нь боловсролын төвшин дутмаг, тогтмол орлогогүйтэй холбоотой.
Түүнчлэн гэр хороололд амьдардаг хүмүүсийн хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддалгүй аж. Тогтвор суурьшилтай ажилтай болох, үр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулах гэсэн хүсэл хөдөөнөөс орж ирсэн малчдын хувьд өнөөг хүртэл холын мөрөөдөл болсоор байна. Монгол Улсын уул уурхайн салбар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг дангаар бүрдүүлдэг. 2015 онд л гэхэд тус улс зөвхөн уул уурхайн салбараас 11.7 тэрбум ам.долларын ашиг олсон. БНХАУ-ын эдийн засаг Монголын зэс, нүүрс, алтыг ихээр авч, тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилүүдзд арван хувиас давж байлаа. Гэсэн ч энэ нь удаан үргэлжилсэнгүй. Ашигт малтмал экспортлохоос орж ирдэг ашиг багаслаа. Энэ үеэд зэс молибдений Оюутолгой уурхай нээгдсэн нь Хятадтай хийх худалдаа, экспорт, импортыг нэмэгдүүлж Монгол Хятадаас хараат болох эхлэлийг тавьсан гэж болно. Тавантолгойн уурхайгаас олборлож байгаа нүүрс нь Хятадаас импортолж байгаа эрчим хүчийг бүрэн орлож, монголчууд Хятадаас, Хятадын эдийн засгаас улам бүр хараат болсоор байна.
2015 онд тус улс нийт түүхий эдийнхээ 85 хувийг БНХАУ руу экспортолж, бараа бүтээгдэхүүнийхээ 36 хувийг зөвхөн БНХАУ-аас авсан байна. Урд хөршийнх нь эрэлт, нийлүүлт бага зэрэг саарахад Монгол Улсын эдийн засагт хямрал болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилтээс гадна худалдааны түншээ төрөлжүүлэх, ложистикийн дэд бүтэцдээ илүү хөрөнгө хаях шаардлагатай байна. Ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс хоёр тэрбум ам.долларын гадаад өр төлөх шаардлагатай болно. "Morgan Stanley”-ийн шинжээч Ручир Шарма "Үндэстний өсөлт, уналт” нэртэй номондоо эдийн засаг нь хямралтай байгаа улс орнууд жижиг дунд үйлдвэрлэл, технологи, худалдаанд суурилсан бодлого боловсруулах хэрэгтэйг онцолсон байдаг. Азаар Монгол Улсад энэ бүх боломж нь бий.
Худалдааны түншүүдээ олшруулахын тулд Монгол Улс аж үйлдвэрийн салбараа төрөлжүүлээд зогсохгүй бусад улс оронтой холбогдох тээврийн дэд бүтцэд илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Шинэ оны эхний өдөр Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Иу хотоос Их Британийг зорин хөдөлсөн ачаа тээврийн анхны галт тэрэг Монголоор дайралгүйгээр нэгдүгээр сарын сүүлчээр Лондонд ирсэн. Хэрвээ Монгол Улс төмөр замын ийм шугамтай байсан бол энэ мэт чиглэл нь тус улсын эдийн засгийг өсгөх цорын ганц боломж болохоор байлаа. Ард иргэддээ боловсрол эзэмшүүлэх, дэд бүтэц барих зэрэгт хөрөнгө оруулалт хийхгүй байна гэдэг нь Монголын Засгийн газрын данс мөнгөөр дутмаг хэвээр байна гэсэн үг. Мэдээлэл технологи бол Монголд хөгжих боломжтой, уул уурхайгаас хамааралгүй салбаруудын нэг юм.
Европын Сэргээн босголт, хөгжлийн банк болон Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны эцэс гэхэд Монголын говьд арилжаааны зорилгоор салхин цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагаа Монголын "Ньюком” компанийн охин компани болох "Clean Energy Asia” компани болон Японы "SoftBank” групп өнгөрсөн оны есдүгээр сард зарласан. "SoftBank’’-ны тооцоолсноор, Азийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүхэлд нь хангах хэмжээний нар болон салхины эрчим хүч үйлдвэрлэх боломж Монголд бий. Бүс нутгийн бусад улстай Монголыг эрчим хүчний эх үүсвэрээр холбох "Азийн супер сүлжээ” төслийн хүрээнд Хятад, Өмнөд Солонгос болон Оросын түншүүдтэйгээ хамтран техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг "SoftBank” групп хийжээ. Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бололцоо мөн бий бөгөөд тус улсын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид загварын салбарт өөрсдийн байр сууриа бататгаж, хүрээгээ тэлэх арга замуудыг эрэлхийлсээр байна.
Ашигт малтмалын салбарын өсөлтийн сүүлийн давалгааны үед Монгол Улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжоо алдсан. Харин одоо дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ дахин сэргэж байгааг Монголын Засгийн газар ашиглан шинэчлэл хийж, эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд хувийн салбаруудаа дэмжих хэрэгтэй. Монголын хүлээж байсан хоёр дахь боломж нь энэ байж болох юм.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/