📅

Монголын Засгийн газар гадаадаас тусламж хүсчээ

🕔 2016/03/01 14:37

Энэ жил өвөлжилт хүндхэн болсны улмаас Монгол олон толгой мал алдсан нь тус улсын ДНБ-ий 20 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбарт хүндхэн цохилт болж байна.

Энэ үзэгдлийг зуд гэх бөгөөд тэр болгон тохиолдоод байдаггүй билээ. Гэвч энэ жилийн зудаар олон сая мал өвс тэжээлгүйн улмаас үрэгдсэн бөгөөд Монголын Засгийн газар гадаадаас тусламж хүссэн байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн газар албан ёсоор гадаадаас тусламж хүсчээ. Тус улс 2010 оноос хойш анх удаа ийм төрлийн тусламж хүсэж байгаа нь энэ юм.

Одоогийн байдлаар, янз бүрийн эх үүсвэрээс бий болгосон тусламжийг Монгол руу илгээхээр бэлтгэж байна. Зудад хамгийн их нэрвэгдсэн аймаг, сумдын малчдыг дэмжих гурван сая долларын санхүүгийн тусламжийг Азийн хөгжлийн банк олгосон байна. Япон, Их Британи, Финландын Улаан загалмайн нийгэмлэгүүд мөн тусламж үзүүлнэ гэж Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтан Ж.Пүрэвжав мэдэгдэв.

Зуд нь Монголын эдийн засгийн хямралд нэрмээс болж байна. Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унасан болон хоёр том хөрш болох БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн өсөлт саармагжсан нь Монголын ДНБ-ий 15 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт хүнд цохилт болж байгаа билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн нь Монголын хувьд зудаар илэрч байна. Уур амьсгалын өөрчлөлт Монголын эдийн засгийн бүх салбар, нийгмийн амьдралын бүх шатанд шууд, эрс нөлөө үзүүлж байна гэж тус улс 2010 онд НҮБ мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?