📅

Орос, Туркийн харилцаа бүрэн сэргэн хөгжиж байна

🕔 2017/11/15 07:55
 
 Орос, Туркийн харилцаа бүрэн сэргэн хөгжиж байна

13-нд Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Путин: Орос, Туркийн харилцаа бараг бүрэн сэргэсэн гэж хэлж болно гэжээ.

Өнөөдрийн Орос агентлагийн мэдээлснээр, Путиний урилгаар Туркийн ерөнхийлөгч Эрдоган мөн өдөр Сочид ажлын айлчлал хийлээ. Путин Эрдогантай уулзахдаа тэгж хэлсэн байна.

Путин: Орос, Туркийн худалдаа 2016 онд буурсан ч энэ оны эхний 8, 9 сард 1/3 хувиар өсөн нэмэгдлээ. Хоёр орон бүс нутгийн болон олон улсын асуудлаар хамтран ажиллаж байна гэжээ.

Эрдоган: Турк, Орос хоёр орны улс төр, цэргийн болон худалдааны салбарын харилцаа улам бүр нягтарч, хоёр орны дээд хэмжээний хэлхээ холбоо улам олширч байна. Уулзалтаас гадна хоёр орны удирдагчид байнга утсаар ярьж байна гэжээ.

Туркийн тал 2015 оны 11-р сард Турк, Сирид үүрэг гүйцэтгэж байсан Оросын байлдааны онгоцыг буудаж унагааснаас болж Орос 2016 оны 1-р сард Туркт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт зэрэг эдийн засгийн хориг тавьсан юм. 2016 оны 6-р сард Эрдоган Оросын байлдааны онгоцыг буудаж унагаасан хэрэгт холбогдуулан Путинаас уучлал гуйснаас хойш хоёр орны харилцаа сэргэж, Оросын тал хоригуудаа цуцалж эхэлсэн билээ. 

ХОУР


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?