📅

“Горгаз”-аас газ-аа аваад, чацарганаа үнэгүй уугаарай

🕔 2016/01/26 15:51

 

 

 

Газан машин эзэмшигч эрхэм жолооч нартаа дуулгах сайхан мэдээ байна. "Горгаз”  ХХК нь газан машин хөлөглөгч жолооч нартаа зориулж  "Хүйтний улиралд чацаргантай хамт” аяныг өрнүүлж эхэллээ.

Тус компаний хамт олон хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан жолооч нарынхаа эрүүл мэнд, биеийн дархлааг сайжруулах зорилгоор дээрх аяныг эхлүүлээд байгаа аж.

Та "Горгаз”-ыг зорьж үйлчлүүлснээр автомашиндаа газаа хийгээд халуун, амин дэмтэй, 100% байгалийн гаралтай чацарганаа үнэгүй уух юм. Түүнчлэн эрхэм жолооч та зөвхөн чацаргана уугаад зогсохгүй "Green card”-ын  бонусаа давхар хийлгэж урамшуулалд хамрагдах аж.

"Green card”-ын бонус нь 40 төгрөгөөс эхлэх бөгөөд бусад газын компаниуд ийм төрлийн картгүй байдаг байна. Харин "Горгаз” ХХК-нь авто машиндаа газ хийсэн тохиолдолд өөрийн дөрвөн салбаруудад таны "Green card”-ын бонусыг 40 төгрөгөөр, хоёр салбар дээрээ 80 төгрөгний бонус бодож хөнгөлөлт үзүүлэх юм.

80 төгрөгөөр бонус бодох салбарууд: / АХЦС-4 Налайх салбар, АХЦС-5 Баянхошууны салбар /

Газ нь өнөөдрийн ханшаар шатахуунаас 500 төгрөгөөр хямдхан борлуулагдаж байгаа бөгөөд байгальд ээлтэй утаагүй түлш гэдгээрээ онцлог юм. "Горгаз” ХХК нийгмийнхээ хариуцлагаа ухамсрулж агаарын бохирдол, байгальд ээлтэй газан түлшийг Монголдоо хямд борлуулах зорилтыг тавиад байна.

Энэ ч үүднээсээ тус компани нь өөрийн АХЦС-2 салбар дээрээ газын үнээ дахин хямдруулж 980 төгрөгөөр борлуулж эхэлжээ.

"Горгаз”-ын салбарууд:

-      АХЦС-1 БЗД, 25-р хороо  Нарны зам /

-      АХЦС-2 СХД, 22-н товчоо явах замд

-      АХЦС-3 БЗД , 21-р хороо Дарь эх ганцын буудал

-      АХЦС-4 Налайх дүүрэг

-      АХЦС-5 Баянхошууны буурал ээж автобусны буудал

-      АХЦС-8 БЗД Сэлэнгэ зочид буудлын замын урд талд

Эрхэм жолооч та "Хүйтний улирлыг чацарганаар давцгаая” аянд нэгдэж газаа ч ав, чацарганаа ч уу.



 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?