Дархан-Уул аймгийн удирдлагууд шуурхай хуралдав
Өнөөдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, сум агентлагийн удирдлагуудын Шуурхай хурал болж, өнгөрөгч долоо хоногт /2016.11-15 хооронд/ хийгдсэн ажлуудаа тайлагнав. Тухайлбал Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал өнгөрсөн 14 хоногт сумынхаа малчин айл өрхүүдээр явж, тэдний өвөлжилтийн байдалтай танилцсан байна. Тэрбээр "Малчид өвс тэжээлийн нөөцтэй байгаа ч цаашид малчдаас хамаарахгүй цаг агаарын байдлаас шалтгаалж өвөлжилт хүндрэх төлөвтэй байна” гэлээ. Мөн орон сууцны айл өрхүүд цаг тухайд нь сантехникийн засвар үйлчилгээгээ хийлгээгүй, эсвэл хямд өртөгтэйг нь бодож стандарт бус шугам хоолой тавиулсан зэрэг шалтгаанаас болж өнгөрсөн сард цөөнгүй дуудлага гарч холбогдох байгууллагууд гэмтлийг түргэн шуурхай устган ажилласан тухай Захирагчийн албаны дарга Д.Батжаргал хурлын үеэр мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт бохирын шугамтай холбоотой гурван дуудлага гарсныг "Дархан Ус суваг”-аас гэмтлийг зассан болон хүйтний эрч нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон нутгийн телевизүүдээр холбогдох сэрэмжлүүлэг, анхааруулгыг иргэдэд өгч ажилласан байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих