📅

Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо

🕔 2017/08/30 10:49

Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо

 

Гавьяат тамирчин Д.Отгондалай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр цаашид мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болж байгаа юм.

Германы Хамбург хотноо үргэлжилж буй ДАШТ-ий 60 кг-ын жинд тэрээр дөрөвний нэг шигшээд Венесуэлийн боксчин Луис Кабрераг 4:1 харьцаатай буулган авснаар хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм. "Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай ДАШТ-ий эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар өнөөдөр Венесуэлийн боксчныг ялснаар шилдэг дөрөвт тунаж үлдлээ. Тэрээр есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софиан Омиятай тулалдана. Д.Отгондалай Риогийн олимпийн рингэнд мөнгөн медалийн төлөө тоглолтод түүнтэй тулалдаж, ялагдал хүлээж байсан билээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?