📅

Сураггүй болсон нисдэг тэргийг олжээ

🕔 2017/08/28 16:04

Сураггүй болсон нисдэг тэргийг олжээ

 

Японы тэнгисийн цэргийн хүчний "Эс-Эйч-60-Жи" нэртэй нисдэг тэрэг өнгөрсөн бямба гарагт ор сураггүй алга болсон талаар Японы "Эн-Эйч-Кей" агентлаг мэдээлсэн. Мэдээлэлд дурдснаар, эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг тус нисдэг тэрэг сургуулилтын нислэг үйлдэж байхдаа удирдах төвөөс холбоо тасарч, улмаар сураггүй алга болсонд тооцогдсон байна.

Харин өчигдөр албаны эх сурвалжаас өгсөн мэдээллээр тус нисдэг тэрэг олдсон хэдий ч сураггүй алга болсон тэнгисийн цэргийн хүчний үлдсэн 3 цэргийн цогцсыг олоогүй байгаа юм. Японы Тэнгисийн цэргийн хүчин болон Далайн эргийн хамгаалалтын албаныхан эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа талаар мэдээлсэн байна.

Японы тэнгисийн цэргийн хүчнээс өгсөн мэдээллээр алга болсон нисдэг тэргийг далайн уснаас гаргаж авсан талаар мэдэгдсэн юм. Цэргийн шинжээчдийн таамаглаж байгаагаар тус нисдэг тэрэг ямар нэгэн гэнэтийн саатлын улмаас далайн усанд унасан байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.

"Эс-Эйч-60-Жи" нэртэй нисдэг тэрэг осолдох үеэр тэнгисийн 4 цэрэг зорчиж байсны ердөө нэг нь аврагдан эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм. Эх сурвалжаас өгсөн мэдээллээр амьд гарсан цэргийн биед ямар нэгэн хүнд гэмтэл байгаагүй талаар онцолж байна. "Эс-Эйч-60-Жи" нэртэй эргүүлийн нисдэг тэрэг Японы Таппи гэж нэрлэгддэг арлаас ойролцоогоор 90 км-ийн зайд Японы тэнгисийн дээгүүр нислэг үйлдэж байхдаа холбоо тасарсан юм.

Таппи гэж нэрлэгддэг арлын бүс газар нь Японы хойд нутаг дахь Цугаругийн хоолойд орших Хокайдо болон Хоншю арлын дунд байдаг юм байна. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бол сургуулилтын нислэг хийж явсан сураггүй алга болсон Японы тэнгисийн цэргийн нисдэг тэрэг холбоо тасрахынхаа өмнөхөн удирдлагын газартаа аврах дохиог илгээсэн талаар онцолсон юм.

Удирдлагын төвөөс холбоо тасарсан нисдэг тэрэг ямар шалтгааны улмаас осолдсон талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?