📅

АНУ БНАСАУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна

🕔 2017/08/16 15:41

АНУ БНАСАУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна

 

Сүүлийн үед, АНУ, БНАСАУ-ын харилцаа ширүүснээс болж Солонгосын хойгийн байдал хурцадсаар байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Теллерсон өчигдөр VIII/15-нд АНУ, БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.

Теллерсон мөн өдөр Америкийн төрийн департаментад сэтгүүлчдэд "АНУ, БНАСАУ-тай хэлэлцээ хийх арга зам хайхад бэлэн байна. Гэвч хэлэлцээ хийх эсэх нь БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унаас шалтгаална" гэжээ.

Өмнөх өдөр нь Теллерсон, АНУ-ын Батлан хамгаалахын /Пентагон/ сайд Матис нар Уолл стрит сонинд хамтран нийтлэл бичиж "Дипломат арга бол Умард Солонгосыг ятган зөв замд оруулах тэргүүн сонголт юм. АНУ БНАСАУ-д энх тайвнаар дарамт үзүүлж байгаа нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө юм" гэжээ

М.Баяр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?