📅

Байгууллагыг нэгдсэн зорилготой болгох

🕔 2017/08/16 09:30

Байгууллагыг нэгдсэн зорилготой болгох

Энэ дугаарт иргэд өвдсөн үедээ тусламж үйлчилгээ авдаг эмнэлгийн байгууллагаар жишээ авч, шилдэг байгууллага болоход юу чухал байдаг тухай өгүүлье.

Эмнэлэг нь эмэгтэйчүүд, дотор, хүүхэд, чих хамар хоолой гээд эмчилгээ хийх биеийн хэсэг тус бүрээр тасгуудад хуваагддаг. Мөн рентген, сувилахуй, эм зүйн тасаг, эмчилгээний зардлын төлбөр тооцооны албатай. Эдгээр тасгууд бүгд "өвчтөний эрүүл мэндийг сахин хамгаалах” эрхэм зорилгыг өмнөө тавьдаг. 

Гэсэн хэдий ч нарийн харвал зарим эмнэлгийн тасгууд хоорондоо "зөрчилдөөн”-тэй байдаг. Жишээ нь "Рентген шинжилгээний хариу удсаны улмаас эмч онош тавьж чадахгүй байх”, "Эмчийн бичсэн жор гаргацгүйн улмаас өвчтөнд эм өгч чадахгүй байх”, "Хийсэн эмчилгээ болон шинжилгээний тэмдэглэл байхгүйгээс болж эмчилгээний төлбөрийг нэхэмжилж чадахгүйд хүрэх” гээд олон асуудал гардаг. Ингэснээр эмнэлгийн ажилтнууд тасаг тасгаараа хуваагдан зөрчилдөж, "тэр тасаг ажлаа сайн хийсэн бол бид илүү сайн ажиллах байлаа” гэж бусдадаа буруу өгч эхэлдэг.

Ийм асуудал зөвхөн эмнэлэг биш олон байгууллагад гардаг нь харамсалтай. Таны ажилладаг газарт ч ийм асуудал үүсч байсан байх.

Уг нь зөв менежменттэй байгууллагад хэчнээн дотоод зөрчил байлаа гээд байгууллагын түнш, үйлчлүүлэгчид хохирол учруулах түвшинд хүрдэггүй. Японы эмнэлгүүдэд ч мөн адил дотоод зөрчил байдаг. Гэхдээ энэ нь өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Хэдий зөрчилдөж байсан ч байгууллагын нэгдмэл зорилгоo бүх ажилчид ухамсарлаж, аль ч тасаг өвчтөний эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл нэг том зорилго нь байгууллагыг нэгтгэж өгдөг.

Компанийн захирал ажилчидтайгаа өглөө бүр эрхэм зорилгоо чангаар уншдаг байгууллага ч бий. Ажилтан бүрт компанийн зорилгыг тогтмол сануулж, ойлгуулсанаар хүний нөөц, санхүү, төлөвлөлт гээд бүх хэлтсүүд нэг зорилгын төлөө багаар ажиллаж чаддаг. Шилдэг компани, байгууллагад заавал нэг том эрхэм зорилго байдаг шүү дээ.

Нэмж хэлэхэд, аливаа байгууллага эрхэм зорилгоо тодорхойлохдоо нэгт, ойлгомжтой үгээр тодорхой илэрхийлэх, хоёрт, зөвхөн нэг том зорилго (олон биш)-той байж, цаг хугацаа өнгөрсөн ч зорилгоо өөрчлөхгүй байх, гуравт, бүх ажилтан, албан хаагчид хүлээн зөвшөөрөхүйц агуулгатай байх хэрэгтэй. Байгууллага нэг том зорилтгүй бол хөгжин дэвшиж чаддаггүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?