📅

“МАЗААЛАЙ” МӨНГӨН ЗООС ГАРЛАА

🕔 2017/08/03 11:44

“МАЗААЛАЙ” МӨНГӨН ЗООС ГАРЛАА
"Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960-1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой  тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 30 хүрэхгүй тоо толгой үлджээ. Мазаалай говийн баавгайн иддэг ургамал, шавьжнууд байгальд ховордсон нь тоо толгой нь буурах шалтгаануудын нэг болсон гэж үздэг. Эрдэмтэн, судлаачид мазаалайг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан байгальд тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлийг төдийлөн иддэггүй байна.
Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон "Мазаалай” говийн баавгайг олон улсад сурталчлах зорилгоор "Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоосыг цутгуулжээ. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ 300,000 мянган төгрөгөөр тогтоогдсон байна. Ийн дэлхийд ховордож буй "Мазаалай” баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд Монголбанкнаас "Мазаалай” говийн баавгай зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болголоо.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?