📅

“Мөнгөн өвөл-Салхины амт” цасны баяр 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа

🕔 2016/01/11 10:50
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 27 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 32 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2013-2016 оны хөтөлбөрийн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд "МӨНГӨН ӨВӨЛ-САЛХИНЫ АМТ” уламжлалт цасны баярыг энэ жил 4 дэх удаагаа зохион байгууллаа.

Уламжлалт арга хэмжээний нээлт болгож Нийгмийн хөгжлийн хэлтсийн харьяа 7 агентлагийн албан хаагчдын дунд өнөөдөр /2016.01.09/ цасны сумо, чарга, олс татах, буухиа, уулын орой булаалдах гэсэн 5 төрлөөр цасны баярыг зохион байгуулав.

Аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс тус тус дараалан эхний гурван байрыг эзэлж шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, НХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тунгалаг-Тамир нар гардуулсан юм. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?