НХХ-ийн харъяа байгууллагуудын Спортын тэмцээн боллоо
Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн Хөгжлийн Хэлтэс, түүний харъяа агентлагуудын албан хаагчдын нөхөрсөг уулзалт тэмцээн өнгөрөгч 7 хоногийн амралтын өдрүүдэд Спортын ордонд боллоо. Нөхөрсөг тоглолтыг зохион байгуулснаар нийгмийн салбарын албан хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, байгууллага хамт олны хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх ач хобогдолтой юм.
Тус тэмцээн нь нийгмийн салбарын долоон хэлтэс, агентлагуудын дунд Ширээний теннис, Сагсан бөмбөг, Дартс зэрэг гурван төрлөөр зохион байгуулагдсан байна. Эдгээр төрлүүдэд байгууллагууд холимог багаар оролцож аваргаа шалгаруулсан юм. Сагсан бөмбөгөөр НДХ, БТСХ, Хөдөлмөрийн хэлтэс дараалан эхний 3 байранд орсон бол Дартс шидэлтээр БСГ, БТСХ, ХХ шагналт байруудыг эзэлжээ.
Харин ширээний теннисний эрэгтэй төрөлд НХҮХ, НДХ, БСГ, эмэгтэй төрөлд БСГ, НХҮХ, НДХ тус тус дараалан эхний байруудыг эзэлсэн юм. Багийн нийт дүнгээр БСГ-ын хамт олон тэргүүлж цомын эзэн болсон бол НДХ, БТСХ удаах байруудыг эзэлж медаль болон мөнгөн шагналын эзэд болсон байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих