Төв аймгийн Сэргэлэн суманд шүлхий өвчин гарчээ
🕔 2017/07/24 11:15
Энэ сарын 22-нд Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ - Уул багийн "Бөхөгийн гол" хэмээх газар малчин О-гийн 43 үхэрт, амьтны гоц халдварт "шүлхий " өвчний шинж тэмдэг илэрч өвчилсөн үхрээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд "шилхий" өвчин болох нь тогтоогджээ. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 43 үхрийг бүрэн устгалд оруулсан ажээ.
Сэтгүүлч: Ч.Зэвэг
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих