📅

Н.Батбаяр мөрдөнд өдөржин бөөлж, Б.Гарамгайбаатар өлссөний хүчинд даалтанд гарлаа

🕔 2017/03/24 12:06

Н.Батбаяр мөрдөнд өдөржин бөөлж, Б.Гарамгайбаатар өлссөний хүчинд даалтанд гарлаа

 

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг АТГ-аас баривчилж, Хорих-461 дүгээр анги буюу Сонголонгийн төв мөрдөнд хорьсон билээ. Тэднийг "Хөгжлийн банк” болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж улмаар яллагдагчаар татаад байгаа. Тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгчийн зүгээс "Батлан даалтанд гаргаж, гадуур байцааж өгнө үү?” гэсэн хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт тавьсан байдаг. Хуулийн дагуу Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг сэжигтнээр тооцон цагдан хорьсон 14 хоногийн хугацаа гуравдугаар сарын 7-ны өдөр дууссан бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан батлан даалтанд гаргаад байгаа. Хорих 461 дүгээр ангийн "А” корпуст хоригдсон Б.Гарамгайбаатар мөрдөнд байхдаа өлсгөлөн зарлаж, үхэлтэй нүүр тулж шийр заасан. Өмнө нь БО-ны сайд Л.Гансүх, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр нар мөрдөнд өлсгөлөн зарлаж, эрүүл мэндээрээ хохирон үхэл амьдралын зааг дээр очсон хойноо эмнэлэг бараадаж байсан удаатай. Н.Алтанхуягийн засгийн золиосонд шидэгдсэн Л.Гансүхийн хувьд хөлийнхөө эрхий хуруугаа тавиад туучихсан. Тиймээс Б.Гарамгайбаатар эрийнхээ сайнд батлан даалтанд гарчээ.

 

Харин экс сайд Н.Батбаярын хувьд рецедив гэмт хэрэгтнүүдийг хорьдог, Сонсголонгийн мөрдөнгийн "В” корпуст "шургууны” камерт шидэгдсэн аж. "Фортуна” группийг үүсгэн байгуулагч мань эрийн хувьд ерээд оны эхэн үед Ганцхудагт орж гарч явсан болохоор камертаа О.Магнай, Ж.Батзандан нар шиг тэгтлээ доошоо орчихоогүй байна. Харин зургаа дахь мэдрэхүйгээ ашигласан Н.Батбаяр Сонсголонгийн мөрдөнгийн "В” жигүүрийг доргитол орой үдэшгүй бөөлж онгод тэнгэртэйгээ харьцжээ. Хянагч, ээлжийн дарга сандран гүйж ирээд экс сайдыг камертаа чимээгүй байхыг шаардахад Н.Батбаяр "Шашин шүтэх эрхийг Үндсэн хуулиар олгосон байдаг юм” гээд л бөөлж дэвхэрч байсан гэнэ. Н.Алтанхуягийн засгийн үед сайд болон мандаж явсан тэрбээр "Галын тахилга” хийж, баахан бөө зайран цуглуулан чамгүй хэл аманд орж байсан билээ. Халхын хулгаруудын нүдэн дээр бөөлөн дүвчигнэх болсон Н.Батбаярыг батлан даалтанд гаргах болсонд мөрдөн даяар түүнийг бишрэн шүтэх хандлага ажиглагджээ. Мань сайд Сонсголонгийн төв мөрдөнд удсан бол халхын атаман, хулгаруудыг эхнээс нь бөө, зайран болгож баахан гарын шавьтай болох байсан гэнэ. 


ОДОО ЦАГ сонин /2017/03/

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?