📅

Д.Трамп Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоог барих арга хэмжээнд оролцохгүй

🕔 2017/02/26 11:13
 Д.Трамп Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоог барих арга хэмжээнд оролцохгүй
ВАШИНГТОН. /ВВС/. Энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд болох Цагаан ордны сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулдаг оройн зоог барих арга хэмжээнд оролцохгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
 
Жил бүр болдог энэхүү арга хэмжээнд алдартнууд, сэтгүүлчид, улс төрчид, тэдгээрийн дотор АНУ-ын төрийн тэргүүн оролцдог уламжлалтай.
 
Харин хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудын сэтгүүлчдийг Цагаан ордон өдөр тутмын хэвлэлийн бага хуралдаа оруулахаас татгалзсанаас нэг хоногийн дараа буюу өчигдөр уг арга хэмжээнд оролцохгүй гэдгээ Ерөнхийлөгч Д.Трамп твиттерээр мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд "Би Цагаан ордны сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулах оройн зоог барих арга хэмжээнд оролцохгүй. Хүн бүрт сайн сайхныг, үдшийг сайхан өнгөрүүлэхийг хүсье!” гэжээ.
"Ташаа мэдээ мэдээлэл тарааж байна” гэж тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэг бус удаа  шүүмжилж байсан юм.
 
Баасан гарагт Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Шон Спайсерын хийсэн хэвлэлийн хуралд BBC, CNN, the New York Times, the Guardian, the Los Angeles Times, Buzzfeed, the Daily Mail болон Politico зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг оруулаагүй байна.
 
"The New York Times” сонины мэдээлснээр, 1924 оноос хойш сонгогдсон АНУ-ын төрийн тэргүүн нар сэтгүүлчдийн оройн зоог барих арга хэмжээнд уг албан тушаалыг хаших хугацаандаа наад зах нь нэг удаа оролцож, үг хэлсэн байдаг аж. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама уг арга хэмжээнд найман удаа оролцож байжээ.
Д.Трамп ерөнхийлөгч болохоосоо өмнө энэ арга хэмжээнд нэг бус удаа оролцож байсан аж.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?