Монгол, Хятадын сэтгүүлчдийн VII форум эхэллээ
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгуулагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Ийнхүү энэ жилийн VIIфорум уулзалт өнөөдөр Хэнтий аймагт эхэллээ. Өнгөрсөн жил "Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум"-ыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймагтаа зохион байгуулсан юм. Тэгвэл энэ жилийн форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хэнтий аймагт наймдугаар сарын 19-нөөс 21-ний хооронд зохиохоор төлөвлөжээ. Энэ удаагийнфорумаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгалмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн удирдлагууд оролцож байгаа бөгөөд БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ны ӨМӨЗО-ын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шеньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөрмонголын радио телевиз, Өвөрмонголын "Монгол судлалын хүрээлэн" зэрэг олон байгууллагын төлөөлөгч оролцож байна. Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудилтгэл тавих аж.Д.Од
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих