Энэтхэгийн Дэд ерөнхийлөгчийг “цочирдуулсан” зоог
🕔 2016/07/16 15:12
АСЕМ-ын зочдод зориулж 50 гаруй нэр төрлийн зоог бэлтгэснээс хамгийн содон нь үхрийн "боодог” буюу зум байв.Энэхүү зоогийг харсан Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч Хамид Ансари гайхаж, цочирдсон нь лавтай. Учир нь Энэтхэгчүүд үхрийг хүндлэн дээдэлдэг ард түмэн. Тэр ч утгаараа үхэртэй таарвал машинтай, явган гэлтгүй бүгд зогсож, үхрийг явж өнгөртөл нь ямар ч хөдөлгөөн хийдэггүй гэлцдэг. Гэвч энэхүү үхрийн "боодог” ганц Энэтхэгийн Дэд ерөнхийлөгчийг гайхшруулсангүй. Олон хүний нүдийг "хужирлав”. Тэгвэл энэхүү зоог манайханы хувьд тийм ч содон зүйл биш юм. Учир нь Монголчууд эрт цагаас төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд үхэрийн "боодог” буюу зум хийдэг байсан уламжлалтай аж. Үүнийг үхэрийн зум гэж нэрийддэг ажээ.
Д.Бат
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих