📅

70 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх сайжруулсан зуух цөөхөн үлдсэн тул та амжиж захиалгаа өгөөрэй

🕔 2017/01/16 12:52

70 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх сайжруулсан зуух цөөхөн үлдсэн тул та амжиж захиалгаа өгөөрэй

 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны 03 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоож, Дархан-Уул аймгийн гэр хорооллын 500 айл өрхөд сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр тусгасан. 2016 оны 03 дугаар сард 167 айл өрхөд сайжруулсан зуухыг БОАЖЯамны 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн.

Үлдсэн 333 айл өрхөд БОАЖЯамны 50 хувь, Аймгийн ЗДТГ-аас 20 хувь нийт 70 хувийн хөнгөлөлттэй үнээр зуух нийлүүлэх ажлыг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 311 зуухны гэрээ хийгдсэн бөгөөд гэрээт зуухыг нийлүүлэх ажил үргэлжилж байна.

Сайжруулсан зуух худалдан авах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлнэ:

  • 1.Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2.Хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух худалдан авах өргөдөл
  • 3.Багийн Засаг даргын тодорхойлолт

Дээрх материалаа та 1, 2, 3 дугаар багийн төвд байрлаж буй зуух Нийлүүлэгч компаниудын бие төлөөлөгчид өгч хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авах гэрээг байгуулна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?