📅

Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон замын засвар дууслаа

🕔 2016/09/15 10:31

Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон замын засвар дууслаа

 

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажилтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Дархан сумын алслагдсан гэр хорооллын шороон замуудыг дахин сайжруулж, хусаж засварлах ажлууд хийгдэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд "Дархан Азза” ТӨХК нь Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон зам болон 3 дугаар багийн 2.5 км сайжруулсан шороон замуудыг засварлаж дууссан байна.

Дээрх зам засварын ажилд нийт Дархан сумын ОНХС-гийн 18 сая гаруй төгрөгийг зарцуулжээ. Цаашид зам засварын ажил Хабитад, Мангиртын чиглэлийн авто зам болон 1 дүгээр багийн авто замуудад хийгдэх бөгөөд өнөөдрийн /2016.09.14/ байдлаар зам засварын ажил Дархан сумын хэмжээнд 60 хувьтай үргэлжилж байна. Эдгээр зам засварын ажлууд бүрэн хийгдсэнээр гэр хорооллын иргэд маань шороо боссон, эвдрэлд идэгдсэн замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэнэ.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?