📅

“Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” ур чадварын уралдаан боллоо

🕔 2016/12/21 13:56

“Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” ур чадварын уралдаан боллоо

 

Монгол Улсад үндэсний худалдаа, хоршооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан "Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” ур чадварын уралдааныг өнөөдөр /2016.12.20/ зохион байгууллаа. Тус уралдаан нь аймгийн худалдаа үйлчилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар сайжруулах, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, аюулгүй байдлыг хангах, олон нийтэд сурталчлах зорилготой юм. Энэ хүрээнд өнөөдөр Дархан-Уул аймгийн худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн худалдагч болон ажилтнууд оролцож ур чадвараа сорилоо.

"Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” ур чадварын уралдааныг бараа бүтээгдэхүүний өрөлт, хураалт, мэргэжлийн чиглэлээр болон оюун ухааны тест бөглөх, бараа бүтээгдэхүүний зориулалт, шинж чанар, хадгалах заавар, орц норм зэргийн талаар сурталчлах зэрэг гурван төрөлд 15 байгууллагын 16 оролцогчид өрсөлдөн Эрдэнэ-Уулын оргил ХХК-ийн ажилтан Б.Болорцэцэг нэгдүгээр байр, Хурниад трейд ХХК-ийн ажилтан Д.Оюунсайхан хоёрдугаар байр, Номин тав трейд ХХК-ийн ажилтан Д.Болормаа гуравдугаар байрыг тус тус эзэлжээ. Энэхүү ур чадварын уралдааныг Номин тав трейд ХХК, Ижийтрейд ХХК ивээн тэтгэсэн байна.

Мөн энэ сарын 14-17-ны Монгол Улсад үндэсний худалдаа, хоршооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан зөвлөгөөн Улаанбаатар хотноо болсон бөгөөд манай аймгийн төлөөллүүд оролцсон байна.

Дээрх салбарын түүхэн ойг угтан аймгийн ЗДТГазар, Худалдаа эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, Хэмжил зүйн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг мэргэжлийн байгууллагуудаас хамтран олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд тус салбарын баярын хурал 12 дугаар сарын 24-ний өдөр болно.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?