📅

Шинэ долоо хоногийн зурхай

🕔 2015/11/30 10:48

Хонь

Долоо хоногийн эхээр ажлаа өөрчлөх эсвэл үйл ажиллагааны хүрээг өөрчлөх, ашигтай ажил төрлийн саналаас бүү татгалз. Ойр тойрныхонтойгоо харилцаагаа таслахад цагаа үрэх болно. Шинэ санхүүгийн эх үүсвэртэй болохоор идэвхитэй хайж байгаа ч эргэлзээтэй саналуудаас татгалз. Долоо хоногийн дундуур худалдаа наймаа хийх, санхүүгийн ажил дуусгахад таагүй. Та сонор сэрэмжтэй хянуур нямбай байвал бүх асуудлууд тань сайнаар төгсөх болно. Долоо хоногийн сүүлээр ямар ч ажил хийсэн бусдын санаа бодол тусламж шаардагдахгүй. Бусдын гуйлтыг биелүүлээрэй. Зочин хүлээж авах, харилцаа холбоо тогтоох бол өөр өдөр рүү шилжүүлэхийг зөвлөж байна.

Үхэр

Долоо хоногийн эхээр гэнэтийн маргаан зөрчилдөөн гарах ба хэрвээ та түрэмгий, сэтгэл дундуур байдал, уур цухалдалтаа барин дийлж чадвал үүссэн маргаан богинохон хугацаанд өрнөж, таны талд ашигтайгаар шийдвэрлэгдэнэ. Ажилдаа хэрэгтэй мэдээллийг амархан олж авч байгаадаа сэтгэл хангалуун байх болно. Долоо хоногийн дундуур магадгүй, өөрийн тогтонги тайван байдлыг орхиж, зарим нэг зүйлд хүч чадлаа дайчлан зориулах шаардлага гарах бололтой. Таны эрч хүчтэй байдал, чиглэсэн үйл хөдлөл нь ололт амжилтыг дагуулах болно. Нийгэмд эзлэх байр суурь сайн тал руу өөрчлөгдөж, нэр хүнд тань ажил албан дээрээ ч, гэр бүлдээ ч өсөн бэхжинэ. Долоо хоногийн сүүлээр мөнгөтэй холбоотой асуудалд орооцолдсон ч чухал шийдвэр гаргахад болгоомжтой бай. Магадгүй, өндөр настай төрөл садангийн хэн нэгэнд анхаарал тавих шаардлага гарах бололтой.Та өөрийн дотоод ертөнц рүү анхаарлаа хандуулахаас гадна бусдынх руу өнгийн харах шаардлагатай.

Ихэр

Долоо хоногийн эхээр эргэн тойрныхоо хүмүүстэй харьцах харьцаагаа эргэж харахыг сануулж байна. Магадгүй чухал уулзалт, эсвэл гэнэтийн үйл явдал таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, таатай байдлыг бий болгоно. Долоо хоногийн дундуур өөрт байгаа боломж бололцоогоо бүү алдаарай. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий чанараа гаргахыг зөвлөж байна. Ажил хэрэгт эрүүл ухаан, дадлага туршлагаараа хандаарай. Сэтгэл санааны байдал таагүй байгаагаас болоод хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаа чинь сөргөөр нөлөөлж болзошгүй. Долоо хоногийн сүүлээр хамаатан садан болон үр хүүхэдтэйгээ хэрэлдэх магадлалтай. Зугаалах, аялах, бусадтай шинэ харьцаа тогтоох, шинэ мэдээлэл олж авах, хайр дурлалд ч азтай, одтой байх нь.

Мэлхий

Долоо хоногийн эхээр найдаж байсан хүнээсээ тусламж хүлээх хэрэггүй. Бүх юм таны гарт байна. Нямбай ба ажил хэрэгч бай. Бусдын саналд найдсаны хэрэггүй. Энэ нь ажилд саад болох буюу санхүүгийн алдагдлын шалтгаан болно. Долоо хоногийн дундуур санамсаргүй аз гарч болно. Эргэн тойрны хүмүүс болон түнш, ивээн тэтгэгчтэйгээ харилцах харилцаа муудаж болзошгүй. . Ширээний ард хүмүүстэй хөгжилдөн суух болон биеийн хүч шаардсан ажил хийхээс аль болох зайлсхий. Нийтээр амран зугаалж, ажил төрлөө амжуулахад таатай. Долоо хоногийн сүүлээр нийтээр амран зугаалж, ажил төрлөө амжуулахад таатай. Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүл. Ингэснээр дараа долоо хоногийн эрч хүч тань сэлбэгдэж маргаашийг сайхнаар угтах болно.

Арслан

Долоо хоногийн эхээр ажлын байраа өөрчлөх, өөр үйл хэргээс илүү мөнгө унагах боломж хайх нь бүтэшгүй зүйл гэдгийг одод анхааруулж байна. Найз, нөхөд хамаатан садан эсвэл нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг авах зайлшгүй шаардлага гарч болзошгүй. Долоо хоногийн дундуур жижиг сажиг зүйлд сатааралгүй таны хувьд хамгийн чухал гэж бодсон тэр ажлаа хамгийн түрүүнд хийж дуусга. Удаан хугацаанд хэрэгжих ажил хэрэг эсвэл нэмэлт үүрэг даалгавар давхар хариуцаж өөртөө ачаалалтай ажилла. Шинэ төлөвлөгөөнүүд танаас идэвхтэй, ажил хэргийн холбоо тогтоох, зарим танилуудаасаа холбоогоо таслахыг шаардана. Долоо хоногийн сүүлээр өөрийнхөө чадварыг ашиглаж, аливааг эерэгээр харах нь сэтгэл зүй болоод санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байхад тусална. Хосууд цуглуулсан мөнгөө хэрхэн зохицуулах талаар сайтар ярилцаж, чухам юу хэрэгтэй байгаа гэдгээ олж мэд.

Охин

Долоо хоногийн эхээр ажил мэргэжлийн салбарт хүндрэлтэй асуудал үүсэх, аль эсвэл мөнгө санхүүгийн бүтэлгүйтэл гарах магадлалтай. Ажил хэргийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, чухал шийдвэр гарган гэрээ хэлэлцээр байгуулахад сайн. Долоо хоногийн дундуур хамгийн чухал гэж үзсэн уулзалт, ажил хэргээ үдээс өмнө товлохыг хичээгээрэй. Шинээр хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөөгөө өөр арга замаар, аль эсвэл шинэ ажил хэргийн түнш, ивээн тэтгэгчидтэй хамтран хэрэгжүүлбэл амжилтыг олно. Толинд дүрсээ харж, харанхуйд ганцаараа байсны хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр шинээр ажил хэргийг эхлүүлбэл үр дүн сайнгүй байх тул түр хойшлуулсан нь дээр. Анхаарал болгоомжтой байвал бүх зүйл нааштайгаар шийдэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Элдэв адал явдал хайж биеэ хэт хүчилсэний хэрэггүй.

Жинлүүр

Энэ сард таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт, шинэчлэл, дэвшил гарах бололтой. Ажилч хичээнгүй чанар, зүрх сэтгэлээсээ хандах хандлага нь энэ үед таны түшиг тулгуур болно. Таныг дотоод сэтгэлийн айдас түгшүүр зовоох бололтой. Үүнээс шалтгаалан сэтгэл санааны гэнэтийн огцом өөрчлөлт, хямрал тохиолдож болзошгүй ба энэ нь өвчин зовлонд ороогдохын үндэс болох нь ээ. Шинэ, хүчтэй ивээн тэтгэгч ч гарч ирж мэднэ. Мөн сэтгэл татсан бизнесийн төслийг санал болгож магадгүй. Гэвч түүнийг яаран зөвшөөрсний хэрэггүй. Таны хувьд тэсвэр тэвчээр гаргах, олон талаас нь шалгаж нягталсан зөв дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хайртай хүнтэйгээ нийцтэй байснаар аз жаргалыг хүртэж чадна. Өөр дээрээ бүх ачааллыг авч хүч чадал боломжийг хэтрүүлэн тооцох шаардлагагүй. Тэр ч гэсэн өөрийн хил хязгаартайг бүү умартаарай. Хэт ачааллыг даахгүйгээр эрүүл мэнд муудах хандлагатай байна. Таны тэвчээртэй байдал, аядуу зөөлөн харилцаа тань бусдад итгэлийн очийг асааж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадна.

Хилэнц

Долоо хоногийн эхээр та өөрийнхөө хамгийн нандин мөрөөдлүүдийг мөн төлөвлөгөөг бусдаас нууцалж хадгалах нь амьдралын чухал ач холбогдолтой юм. Одод нь таныг өөрийгөө хянах чадвар ба зорилгоо алдахгүй байхыг зөвлөж байна. Ирээдүйн төлөвлөгөөг зохиох тохиромжтой үе бараг бүгдийг удахгүй хэрэгжүүлж чадна. Сэтгэл санааны өөдрөг үелзэл нь бүх ажлыг дуусгахад нэмэр болно. Удаан хараагүй хайртай хүнтэйгээ учирч болно. Амьдралдаа юуг ч юм өөрчлөх хүсэл төрж болох юм.Тавьсан зорилгодоо хүрч чадна. Гэвч үйл явцыг хурдасгах хэрэггүй. Болгоомжлол ба ухаалаг байдал таныг олон онцгүй байдлаас зайлсхийхэд тусална. Хэрвээ танд хүүхдүүд байгаа бол тэдний хүмүүжилд ноцтой асуудлууд гарч болно.

Нум

Долоо хоногийн эхэнд та анхаарал болгоомжтой байж өөрийн ашиг сонирхол, санал хүсэлтээ хамгаалахад бэлэн байгаарай. Мөн ярвигтай, чухал асуудлуудыг шийдэхээс татгалзаж, ажил хэргийн аливаа уулзалтыг товлохгүй, хийхгүй байх хэрэгтэй. Багш удирдагчийн зүгээс дэвшүүлэх санал, хамтран зүтгэгчийнхээ санал бодлыг сонсож анхаарал хандуулна. Шинэ ажлыг маш их эрч хүчтэйгээр барьж авах, бизнесийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, ойр дотнын хүнтэй харилцах харилцааг эцэслэн тодорхойлохыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Өөрийн мэдрэмж саналаа үгээр илэрхийлэхдээ тийм ч их найдахгүй байсан нь дээр. Долоо хоногийн сүүлээр төлөвлөгдөөгүй зардлууд гарч ирэх тул төсөвтөө ариг гамтай хандаарай. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байгалийн сайханд амрахаар гарах болон усан бассейнд орж болно. Энэ нь танд хайр халамжийг мэдрүүлэхээс гадна сэтгэл санааны байдлыг дээрдүүлж, үр хүүхдүүдтэйгээ ойртон нөхөрлөх боломжийг олгоно.

Матар

Удаан хугацааны турш үл мартагдах чухал үйл явдлууд долоо хоногийн эхэнд тохиолдох болно. Та өөрийгөө хөнгөн, хүч чадалтай, юунд ч хамааралгүй мэтээр мэдрэх болно. Амьдралын эрч хүчийг дэмий хоосон зүйлд зарцуулан алдаж болох ч эргүүлэн нөхөн авах нь хэцүү гэдгийг бүү мартаарай. Хэрвээ таныг хэн нэгэн зочилон ирэхийг урьсан бол эелдэг зөөлнөөр татгалзсан хариуг өгч урилгыг өөр өдөрт шилжүүлэхийг хичээгээрэй. Хийсэн бүхэн бүтэлтэй болох ба юу ч таны сэтгэл санааг үймүүлэхгүй байх болно. Муу санаатнууд хэсэг хугацаанд таныг тайван орхисон тул та болон таны эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа сайхан, халуун дулаан байдалд байна. Долоо хоногийн дундуур шинээр гэрээ байгуулах, ажил хэргийн хэлцэл хийхэд тааламжтай байх өдөр. Таны хувьд хэн нэгнийг юунд хамаагүй итгүүлэн үнэмшүүлэх чадвар өндөр байгаа тул энэ байдлаа ашиглан ажил хэргийн түнштэй хийх чухал асуудлыг шийдвэрлэж чадна. Ойр дотнын хүн болон хуучин танилуудын тусламжтайгаар таагүй байдлаас мултран гарч чадна.

Хумх

Сарын эхэн бол таны сэргэх ба өөрчлөгдөх өдрүүд юм. Бодол санаагаа хэрэгжүүлэх, шуналыг номхтгох эсвэл хүнтэй харилцах зэрэгт таатай. Тэвчээртэй байж, өөрийн дотоод сэтгэлээ сонс. Ямар ч таагүй зүйлийг тайван хүлээн ав, бүү цөхөр. Одод өөрчлөлтийг танд амлаж байна. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйлдэл хийхгүй байх нь дээр, учир нь энерги ба цагаа хоосон ярианд зарцуулна. Өөрийгөө ялахтай холбоотой юм. Амжилт нь дуртай цагтаа эргэж магад. Тиймээс урьд нь эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Өдрийн хоёрдугаар хагаст сэтгэлийн догдлол ба стресс гарч болно. Уран бүтээлээр ажиллах нь дотоод нээлтэнд хүргэж эсвэл нэмэлт орлогын эх үүсвэрийг зааж өгнө.

Загас

Долоо хоногийн эхнээс л ажил төрөл дээрээ анхаарал, болгоомжтой байхыг одод сануулж байна. Элдэв хов жив, дэмий ярианаас холхон бай. Чухал шийдвэр гаргах гэж байгаа бол хойшлуул. Эргэн тойронд байгаа хүмүүсээ дахин нэг анхааран хараарай. Тэдний хэн нэгэн нь таны удтал мөрөөдөж байсан мөрөөдөлдөө хүрэхэд чинь саад болоод байдаг юм биш биз. Сонирхол эсвэл дуртай ажлаасаа таашаал авна. Чухал өөрчлөлтүүд хийгдэх, гэнэтийн таагүй мэдээг хүлээн авах өдөр. Магадгүй, танд хэн нэгэн ашигтай ажлыг санал болгож мэднэ. Хурц ширүүн байдлаар өөрийгөө хамгаалах гэж оролдсоны хэрэггүй, яагаад гэвэл ингэснээр тулгарсан сөргөлдөөнт байдлыг бүр буцаж эргэхгүй байдалд оруулахад энэ нь түлхэц болох аюултай. Бүх харилцаа холбоо аажмаар намжиж, байх ёстой байрандаа орж сэтгэлийн зовнил арилж хөнгөрнө.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?