📅

Өнөөдрийн зурхай /2015.10.12/

🕔 2015/10/12 09:32
Өнөөдрийн зурхай /2015.10.12/

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 30. Сумъяа гараг. Тугчин одтой, 7 улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага ХүрэлцэхүйӨдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Төгс зохицол, чухал ажил эхлэх, мэдээлэл ашиглах өдөр. Өнөөдөр олон нийтийн уулзалт арга хэмжээ тасралтгүй явагдах бөгөөд гэрээсээ гарахдаа энэ бүгдийн тухай ажлаа жин тан болгоод гарах хэрэгтэй. Үүнийг сайн хийж чадвал амжилт ойрхон байна. Сайн мэдээ таны өмнө хэтийн сайхан төлөвийг нээж өгнө. Ганц бие энэ ордныхон өнөөдрийн шинэ танилтай хайрын харилцаа үүсгэж магадгүй. Бие тавгүйрхэх, шалтгаангүйгээр уйтгарлах төлөвтэй. Эрүүл мэнддээ анхаар гэж одод танд зөвлөж байна. Архи, согтууруулах ундаа бүү хэрэглээрэй.


Үхэр (4/20-5/20)

Идэвхитэй, чармайлттай өдөр. Бусдын дэмий хоосон ярианд анхаарал хандуулж хайран цагаа бүү өнгөрүүлээрэй. Байнгын уйгагүй хөдөлмөрийн үр шимийг амсаж санхүүгийн байдал дээрдэнэ. Амьдралын идэвх буурч, хөндлөнгийн хүмүүс болон эрх мэдэлтэй хүмүүстэй маргана. Та алдаа гаргах юм бол ирээдүйд түүнийг засахад их хэцүү байх болно. Энэ өдөр хувийн амьдралдаа гаргасан зарим алдаагаа засах гайхалтай боломжтой гэдгийг танд сануулж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр өндөр эрх мэдэлтэй хэн нэгний ивээлийг авах болно. Үл хөдлөх хөрөнгө болон буяны байгууллага хөрөнгө оруулагч гэх зүйлд өгөөжөө өгөх өдөр. Магадгүй томилолтоор явах нь оны эцсийн ажлыг гүйцэтгэх болно. Үрэвсэлт өвчнөөр шаналж буй өвчтөнүүдийн хувьд эрүүл мэнддээ анхаарлаа сулруулж болохгүй. Хаврын энэ өдөр гадуур алхаж анхны хайрын тухай бодол гэнэт толгойд чинь орж ирнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хүнд, аюултай өдөр. Асуудлууд таныг бүх талаар чинь хүрээлнэ. Өнөөдөр та томилолт болон зугаалгаар явахгүй байхыг хичээгээрэй. Таны эрүүл мэндэд нөлөөлж болох учир та биеийн хүчний ажил хийх хэрэггүй. Тааламжгүй байдлыг үл харгалзан үргэлж инээвэл таны амьдралд эерэг зүйл тохиолдох нь элбэг байж, хайр дурлалтай учирах болно. Өдрийг та гэр бүлийн хүрээнд тайван ном уншиж, ойр дотныхонтойгоо харилцаж, кино үзэн, хөгжим сонсож өнгөрүүлээрэй.


Арслан (7/23-8/22)   

Шинэ санаа оноо нандин мэдлэг эзэмших өдөр. Энэ өдөр эрдэм мэдлэгт тэмүүлж, бусадтай танилцах хүсэл төрнө. Удирдлагын зүгээс сонирхолтой санал тавьж магадгүй. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлэлцээрт оролцох, бусадтай харьцахдаа болгоомжтой байхыг зөвлөе. Хамаатнуудад тань таны тусламж хэрэгтэй байна. Өвчин тусч магадгүй. Хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үед архи хамгийн муу туслагч гэдгийг ямагт сана.


Охин (8/23-9/22)    

Энэ долоо хоногийн эхлэл таныг маш ихээр баярлуулж мэднэ. Учир нь таны зорьсондоо хүрэх хүсэл эрмэлзэл болон аливаа ажил төрөлд ажилч хичээнгүй байдпаар хандах хандлага нь сайхан амжилт ололтыг олж авахад тань нөлөөлнө. Ямар нэгэн асуудлаар гэрээ хэлцэл хийж зөвшилцөлд хүрэх, ажил хэргийн чанартай уулзалтыг зохион байгуулахад ээл ивээлээ өгөх сайн өдөр байна. Магадгүй, ажил хэргийн төдийгүй хувийн амьдралын эргэн тойронд ч амжилтыг олж болох талтай. Бүх зүйлийг та өөрөө л хийж чадах тул бусдаас тус дэм хүсэхийн хэрэггүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Сайн сайхныг хүсэх хүсэл болон бусдын үгийг сонсох чадвар тань долоо хоногийн эхнээс эхлэн дарга удирдлага, ажил хэргийн түнштэй харилцан ойлголцох, харьцаагаа сайжруулан бэхжүүлэхэд туслах бололтой. Таны хувьд амжилт ололт, орлого ашиг ахиухан байж болох сайхан үе ирж байна. Та шинээр ажил хэргийн түнш, найз нөхөдтэй ч болох бололтой. Гэхдээ хуучны сайн найз шинэ найзаас ягиагт илүү гэдэг эртний үгийг мартахгүй байвал сайн. Гэр орны хувьд бүгд тааламжтай сайхан байх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээгээ тэлэх цаг болжээ. Өнөөдөр албан томилолтоор явж магадгүй. Өнгөрсөн хугацааны их ажлын үр шимийг амсах цаг одоо л ирлээ. Ашиг орлого нэмэгдэхийн хэрээр мөнгө санхүүгийн байдал дээшилнэ гэж одод амлаж байна. Ганц бие хүмүүс амрагийн харилцааны чухал асуудлаа амжилттай шийдэж чадна. Танд боломж байна.


Нум (11/22-12/21)   

Хүнд өдөр байж магадгүй. Хэт өндөр ажлын идэвх, ажиллах чадвар нь үр өгөөжтэй үр дүнд хүрэхгүй. Муу санаатны ов мэх, энерги мэдээллийн халдвар нь биеийн байдлыг муутгана. Үдээс хойш ихэнх хүмүүсийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Энэрэнгүй өгөөмөр зан гаргаж гомдсон бол уучлах хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Энэ өдрийг эрч хүчтэй эхэлж ямар нэгэн шинэ ажил, төслийг эхлүүлэх хэрэгтэй. Бизнесийн салбарт хүчээ соригсод ажил хэргийн хүрээгээ өргөтгөн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд таатай өдөр. Гэвч ойр дотныхон болон гэр бүлийнхэнтэй харилцах харилцаа урьдын адил тааруухан байх бололтой. Хайр сэтгэл, амрагийн адал явдлаас сэргийлээрэй. Энэ нь танд сөрөг хандлагыг авчирах бололтой.


Хумх (1/20-2/18)   

Үдээс өмнө мэргэжлийн түвшний ажилд тохиромжтой. Бүр эрсдэл бүхий үйлдлүүд амжилттай байж мэднэ. Гэвч шинэ төлөвлөгөө ба санааг өөртөө хадгалах хэрэгтэй. Учир нь үдээс хойш дарагдах болно. Өөртөө хэтэрхий их олон асуудлыг бөөгнөрүүлэх хэрэггүй. Үндсэн чиглэлдээ анхаарч танд буй шаргуу ба нягт нямбай зангаараа хөдөл. Өөрийн хамтрагчийн сэтгэл санааны байдалд их анхаар. Хамгийн зоригтой мөрөөдлийг үнэн болгохыг хичээ. Хайр дурлал, үр тогтоход, бүтээлч санааг хэрэгжүүлэхэд, гэрээ тохижуулахад зориулсан өдөр.


Загас (2/19-3/20)

Хэрэв та өнөөдөр худалдан авалт хийхийг хүсвэл энэ санаагаа өглөөнөөс эхэлж хэрэгжүүл, учир нь үдээс хойш бусдын нөлөө эсвэл үйл явдлын таагүй байдал санхүүгийн алдагдалд оруулж мэднэ. Шинэ орлогын эх үүсвэрийг идэвхтэй хайх хэрэгтэй, гэвч энэ тохиолдолд сэжиг бүхий саналаас зайлсхий. Хууртагдах эсвэл нууц олз олох төлөвлөгөөнд орох вий.

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?