📅

Өнөөдрийн зурхай /2015.10.07/

🕔 2015/10/07 10:16
Өнөөдрийн зурхай /2015.10.07/

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 07. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 24. Буд гараг. Үнэг одтой, 3 хөх мэнгэтэй, улаан луу өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага МунхрахуйӨдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Таатай өдөр. Гэр бүлийн жижиг асуудлууд болон мөнгө санхүүгийн зарим нэг хэргээ шийдэх цаг иржээ. Сайн муу бүхнээ дүгнэн цэгнэх боломж гарч ирнэ. Урьд нь энэ бүхэнд зарцуулах цаг хугацаа, зав зай, хүч танд гардаггүй байсан бололтой. Үр хүүхдүүддээ анхаарал халамж гаргаарай. Тэдэнтэй харьцсанаар таны сэтгэл санаа сэргэх төдийгүй сэтгэл зүрх тань баяраар бялхаж, амар тайвныг олох болно.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа гаргах магадлал өндөр. Удирдлагадаа, улсын байгууллагад, олон нийтийн байгууллагад хандахад сөрөг үр дүн гарна. Ялангуяа уран бүтээлчид онц анхааралтай бай. Амжилт ямар ч үед эргэж мэднэ. Ашигтай санал, ажлын дэвшил нь эргэлзээтэй байж мэднэ. Бизнесийнхний хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од гараг зөвлөж байна. Таатай нөхцөл байдлыг хүлээ. Харин төсвийн ажилчдын хувьд албан тушаал нэг шатаар ахих болно.


Хамтатгах (5/21-6/21)

Хүч шаардсан өдөр. Хүүхдүүдийн чинь асуудал урьдын адил таныг зовоох болно. Хань ижилтэйгээ мөнгөний асуудлаас болж муудалцана. Өөрийн зарлагадаа шүүмжлэлтэй ханд. Таны хүсээгүй сонголт чинь нөхцөл байдлыг дордуулаад зогсохгүй томоохон хэрүүл шуугиан эсвэл салатанд хүргэж болно. Үүнээс болж сэтгэл санаагаар унаж, гэмтэж бэртэж ч болзошгүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Аюултай өдөр. Танд гэнэт бүх зүйл утгаа алдсан гэж санагдаж болно. Гэвч үүл замхарч нар гарна. Гол зүйлс тодорхой тавьсан зорилгодоо зоригтой яв. Илүү нэр хүндээр хөөцөлдсөний хэрэггүй. Ялгарах гэсний хэрэггүй ба өөрийн үзэл санаагаа бусдаас илүү тавих гэсний хэрэггүй. Муу сэтгэл гаргахтай, бүдүүлэг эсвэл нуугаагүй хууралттай тулгарах болно. Зүүдэндээ эсвэл сэрүүндээ тэнгэр муухайрахыг харвал гунигт автах болно.
 


Арслан (7/23-8/22)   

Таны хамгийн дотно гэх хүн гэрт чинь зочлох бөгөөд түүнийг элдэв үгээр гомдоолгүй байгаагаараа дайл. Өнөөдөр та найз нөхөд, хамаатнуудынхаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох шаардлагатай байна. Өөртөө хэт их санаа зовоосон асуудлууд бүү үүрүүл. Гэхдээ эхэлсэн ажлаа дутуу бүү хая. Гол нь сэтгэл санаагаа тайван байлга. Уйлж, уурлаж гомдож болохгүй. Өнөөдөр өлсөж болохгүй, учир нь бие махбодь сульдаж болзошгүй.


Охин (8/23-9/22)    

Хүнд өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд алдаа гаргаж магадгүй мөн хувийн харилцаанд үл ойлголцол үүсэх хүндхэн өдрүүдийн нэг байна. Сурах, шинэ ажил эхлүүлэхэд таагүй мөн хамтрагчтайгаа үл ойлголцолд хүрнэ. Хэн нэгэнтэй халуун дулаан яриа өрнүүлэх, хий дэмий яриа мөн ажлын гэрээ хэлэлцээр хийхээс татгалз. Ойр дотнын хүндээ эсвэл өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Сүү сүүн бүтээгдэхүүн их хэрэглэж өөх тостой зүйлээс татгалз.


Жинлүүр (9/23-10/22)   

Ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөөнтэй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд таатай өдөр. Өнөөдөр ажил хэрэгтээ идэвхи зүтгэлтэйгээр ханд. Өдрийн хоёр дахь хагаст гэр бүл дотны хүнтэйгээ харьц. Магадгүй сэтгэл санааны байдал эсвэл гэнэтийн нөхцөл байдалд хэн нэгний тусламжийг авах болно. Таны хувьд дотоод амьдралдаа томоохон шийдвэр гаргахад таатай байна. Том боломжийг бүү алдаарай. Үүнийг алдвал аман доторх шар тосыг хэлээрээ түлхсэнтэй адил болохыг сана.


Хилэнц (10/23-11/21)   


Биеийн ачаалал, мэдээлэл хүлээж авах, хайр дурлалаа эргүүлэн авах өдөр. Од гараг танд ашиг олох шинэ эх үүсвэр, шинэ үйл ажиллагаа руу шилжих, санхүүгийн ажилд амжилтыг авчирна. Шинэ санаа эсвэл шинэ стратеги төлөвлөлт, ажил хэргийн уулзалт мөн гэрээ хэлэлцээрт амжилттай байна. Таны давтагдашгүй байдал, дур булаам төрх хамтрах санал ирнэ.


Нум (11/22-12/21)    

Ажил хэргийн болон уран бүтээл туурвих онгод орох өдөр. Таны ажиллах чадвар олон хүний атаархлыг төрүүлнэ. Хэрвээ та өдрийг амжилттай өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол өөрийн санаагаа ягштал дагахаас зайлсхий. Ажлын эцсийн үр дүн сэтгэл хангалуун байдлыг танд авчирна. Хэн бүхний сэтгэлийг татах байдал тань амжилтанд хүрэх замд тохиолдох саад тотгор, хүндрэл бэрхшээлийг давахад тусална.


Матар (12/22-1/19)   

Энэ өдөр бүхэлдээ хайр дурлал болон харилцан ойлголцлоор дүүрэн байх болно. Таны бие болон сэтгэл санаа тогтвортой, тайван сайхан байх болно. Төлөвлөснөөс хол давсан зүйлийг хийх нь тохиромжгүй байх ба эргэн тойрныхонд тусламж үзүүлэхээс татгалзах хэрэггүй. Эрэгтэйчүүд өөрсдийн хүрээллийн эмэгтэйчүүд болох ээж, эхнэр, охин, дүүдээ маш их анхаарал тавих хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр нь амьдралын урт хугацааны төлөвлөгөөг ихээхэн томоор засах, эсвэл шинэ албан тушаал авахтай, үгүй бол шинэ сонирхолтой ажилтай холбоотойгоор энэ өдөр тэмдэглэгдэнэ. Үүсэх асуудлуудад эсвэл мэргэжлийн өөрчлөлтөнд бэлэн бай. Даргатайгаа хэрэлдэж магадгүй. Үдээс хойш таныг сэтгэл санаа ба биеийн байдалд чинь өөрчлөлт оруулж мэдэх аягүй мэдээ ирж болно.


Загас (2/19-3/20)

Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст бага зэргийн үймээн бужигнаан, сэтгэл зовнил үүсэх ба тэдгээрийг тэр дор нь засаж залруулах шаардлага гарч ирнэ. Од гаригсын таагүй байрлал нь их хэмжээний гарз хохирлыг учруулж мэдэх тул ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх, том хэмжээний худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж байна. Өдрийн хоёрдугаар хагас хангалттай тайван амгалан байх бололтой. Үдшийг амарч тухалж өнгөрүүлээрэй. Хайртай хүнээ гомдоохгүй байх талаар хичээгээрэй.
 



скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?