📅

Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүн гарлаа

🕔 2016/10/25 11:28

Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүн гарлаа

 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ны өдөр болсон. Гэвч 19-ний өдөр сонгогчдын ирц Дархан сумын 26 санал авах байранд хүрээгүй билээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооноос 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 644 дүгээр албан тоотоор нэмэлт санал хураалтын талаар чиглэл ирүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны өдрийн ням гарагт 7-22 цагийн хооронд зохион байгуулж, Сонгуулийн тухай хуулийн 106.5-д заасны дагуу санал хураалтанд оролцоогүй, сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн сонгогчдоос нэмэлт саналыг хураалсан юм. Ингэснээр аймгийн хэмжээнд 63443 сонгогч санал өгөхөөс 33280 сонгогч санал өгч сонгогчдын ирц 52.46 хувьд хүрсэн байна.

Дархан сумын 31 мандатаас 30 мандат МАН, 1 мандат АН ялалт байгуулсан бол Орхон сумын 21 мандатаас 17 мандатад МАН, 4 мандатад АН ялалт байгуулжээ. Харин Шарын гол сумын 27 мандатын 26 мандатад МАН, 1 мандатад АН, Хонгор сумын 27 мандатын 24 мандатад МАН, 2 мандатад АН, 1 мандатад МАХН тус тус ялалт байгуулсан байна.

Ийнхүү аймгийн хэмжээнд сумын ИТХ-ын 106 мандатад гурван намын 225 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ын 97 нэр дэвшигч, АН-ын 8 нэр дэвшигч, МАХН-ын 1 нэр дэвшигч тус тусялалт байгуулан ирэх дөрвөн жил сумынхаа иргэдийг төлөөлөн ажиллахаар боллоо.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?