📅

БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга тэргүүтэй албаныхан хотын баярт оролцов

🕔 2016/10/18 09:35

БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга тэргүүтэй албаныхан хотын баярт оролцов

 

Дархан хотын 55 жилийн ойд БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга тэргүүтэй Засгийн ордны төлөөлөгчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ. Дархан хот бол ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор буюу "Нэг бүс Нэг зам” хөтөлбөрт багтдаг. Энэ зангилаанд оршиж байгаа нь Дархан хотын хувьд давуу тал гэдгийг уулзалтын үеэр талууд онцолж байлаа. Дархан бол эрчим хүчний салбар хөгжсөн, аж үйлдвэрийн томоохон төв. Тиймээс БНХАУ-ын Эрээн хоттой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж жижиг үйлдвэрүүдийг байгуулах тал дээртүлхүү хамтран ажиллах хүсэлтэйбайгаагаа уулзалтаар аймгийн Засаг дарга С.Насанбат илэрхийллээ. Харин Хятадын талаас санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлээд, цаашид боловсролын салбарт эн тэргүүндхамтран ажиллах, ялангуяа багш, сурагч солилцоог ажил хэрэг болгон эхлүүлэх хүсэлтэйгээ дурдсан юм. Мөн Дархан хотыг жуулчдыг татах томоохон хэмжээний аялал жуулчлалын бүс болгохоор хамтран ажиллах тухай ярилцлаа.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?