📅

Азийн Хөгжлийн Банкны төлөөллүүд манай аймагт ажиллалаа

🕔 2016/10/06 13:41

Азийн Хөгжлийн Банкны төлөөллүүд манай аймагт ажиллалаа

 

Азийн хөгжлийн Банкны Захирлуудын зөвлөлд Япон Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Коичи Хасэгава, Суурин төлөөлөгч Ёланда Фернандез нар өнөөдөр /2016.10.06/ манай аймагт ажиллалаа. Тэднийг аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд хүлээн авч албан уулзалт хийсэн юм.

Манай аймгийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амаа нэмэгдүүлэх гол бодлогыг баримталж байгаа тул уулзалтаар энэ салбарт түлхүү хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа. Энэ үеэр хэд хэдэн төсөл хэлэлцэгдсэнээс "Хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд эн түрүүнд хамтран ажиллах боломж байгаа юм байна. АХБ-ны ЗЗ-д Япон Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Коичи Хасэгава хэлэхдээ:- Дархан-Уул аймгийн удирдлагуудын зүгээс тавьсан төсөл хөтөлбөрүүдийг судалж үзэн Монгол Улсын Засгийн газарт уламжлан хэлэлцэнэ” гэв

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт Азийн Хөгжлийн Банкны 20 сая долларын хөнгөлөлттэй зээлээр " Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” төсөл хэрэгжиж байна. Мөн 2010 онд "Дархан нэхий” үйлдвэр хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус банкнаас авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Урьд нь манай аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгийн био цэвэрлэх байгууламж, Дархан сумын 2 дугаар хорооллын 2.5 сая доллорын өртөг бүхий цэвэр усны шугам хоолой тавих зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгож бодит үр дүнгээ өгсөн юм.

Энэ жил Монгол Улс Азийн хөгжлийн банк тай хамтарч ажилласаны 25 жилийн ой тохиож байна. Тиймээс дээрх албаны хүмүүс 10 дугаар сарын 3-7 ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Тэд манай улсад Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ Япон улсын санхүүжилттэй холбоотой хөгжлийн асуудлаар төр засгийн удирдлагуудтай санал солилцох, АХБ-ны дэмжлэгээр хэрэгжиж буй төслүүдтэй танилцах, АХБ-Япон Улсын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн уулзалтад оролцох зорилготой ийнхүү ирсэн байна.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?