📅

“Дархан-Ус суваг” ХК-ийн ТУЗ-ийг шинэчлэв

🕔 2016/08/12 13:43

 “Дархан-Ус суваг” ХК-ийн ТУЗ-ийг шинэчлэв

 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дархан-Ус суваг" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батллаа. Тус компани нь Дархан хотын хэрэглэгчдийг унд, ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар тасралтгүй найдвартай хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, зохих төвшинд цэвэрлэх ажлыг хариуцаж ажилладаг.Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь есөнгишүүн, нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй.

Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар тус компанийн ТУЗ-ийн бүрэлдхүүнийг шинэчлэн байгууллаа. Тухайлбал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Алтантуяа, М.Жаргалсайхан, Г.Эрдэнэсүх, Н.Батсайхан, С.Батжаргал, Н.Чимэддорж, Т.Ганболд, П.Батсүх, Э.Равжаадэлгэрэх нарыг ТУЗ-ийн гишүүнээр томилов.Эднийх Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлээр "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Уг төсөл нь бохир усыг цэвэрлэж байгальд нийлүүлэх, эргүүлэн ашиглах нөхцлийг бүрдүүлж байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах сорох татах станц, ариутгах татуургын системийг шинэчлэх зорилготой ажиллаж байна.

Д.Одскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?