📅

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР МАН-ЫНХАН БИЙЛЭГЖҮҮ БАЙНА

🕔 2016/10/03 14:10

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР МАН-ЫНХАН БИЙЛЭГЖҮҮ БАЙНА

 

Орон нутгийн сонгууль буюу  "бага сунгаа" өрнөж байна. Хэдийгээр 10-р сарын 1-нээс албан ёсны сурталчилгаа эхэлсэн ч   уур амьсгал нам жимдүүхэн, айлаас айл, хаалганаас хаалга, хүнээс хүнд гэсэн "мөлхөө" хэлбэрийн сурталчилгааг илүү чухалчилж байгаа аж.

 Ямартай ч энэ удаагийн орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл хүч сорьж, нийтдээ 1792 тойрогт нийт  7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигчийг "сойгоод" байгаа.  Тэднээс ердөө л 7006 нь  сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны 17 хоногт  тараах материалаа тарааж, иргэд сонгогчидтой уулзах уулзалт хийхдээ онцгойлон анхаарч байгаа гэнэ.  Тэр бүр гудамжинд самбар алаглуулсангүй. Орой бүр цэнхэр дэлгэцээр залхтал ярилцлага, магтсан сурвалжлага, мэдээ хөврөх нь харьцангуй бага байна.   Гэхдээ  сонгуульд өрсөлдөж байгаа намуудын, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны өнгө аясыг ажиглахад МАН-ынхан илүү бийлэгжүү загнаж, хөрөнгө хаяж байгаа нь  анзаарагдаж буй. УИХ-ын сонгуулийн үеийнх  шиг гудамжинд самбар байршуулахад харин Ардын намынхан л  гар татахгүй байгаа  бололтойдог. Эрх баригч хүчин  болсон болохоор мөнгө толгойны өвчин биш болсон биз ээ. 

ЭХ СУРВАЛЖ: TIMES.MN

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?