Онол: Үзэгдэл юмын тухай, нийт ард түмний ашиг тусын тулд сайнаар нөлөөлөх чадвар олгохыг тайлбарласан Шинжлэх ухааны ерөнхий зарчмыг боловсруулан гаргасан практик туршлагын нэгтгэл болох сургаалыг хэлнэ.
Сургаал: Ямар нэгэн үзэгдлийн тухай онолын цогц номлолыг хэлнэ. Онол сургаалыг чанд дагаснаар монгол хэлээр туурвисан утга зохиол хөгжиж цэгцэрнэ. Монгол хэлтэй монгол хүн мөхөж хувирахгүй.
Онолч: Онол- /сургаал/д мэргэжсэн хүн.
Хүн төрөлхтний нийгмийн бүх үйл ажиллагаа /өөрчлөгдөх хөгжил/ нь Онол, Сургаал, Онолч дээр захирагдвал зохистой байдаг. Жишээ нь: дунд сургуулийн сурагчид монгол хэлний зүйн хичээл дээрээ /авах, хэлэх/ гэдэг үгийг бичихдээ үйлт нэрийн /х/ дагаврын өмнө эгшигтэй бичнэ гэх дүрэмд захирагдан, бичиж боловсорсноороо нэг дүрмээр, нэг хэлбэрээрбичдэг, нийтийн ашиг тустай байна. Гэтэл ямар ч дүрэмгүй өөрөөр хэлбэл /Онол, Сургаал, Онолч үгүй/ дур дураараа бичихэд /авх-авху, абх-абху, хэлэхү, хэлхү, кэлхү-хэлкү/ гэх мэт байдалд хүрнэ.
Уйгур үсгийн монгол бичиг, крилл үсгийн монгол бичиг хоёрыг хольж, хутгаж болохгүй. Цаг хугацааны хувьд өөр өөр цаг үед гарсан бичгүүд тул тэр хоёрыг адилтгаж бичих, холион бантан хийх нь тусгүй. 1940-өөд оны эхээр Ц. Дамдинсүрэн нарын зохиогчдын зээлдэн авсан орос хэлний 35 /крилл/ үсэг, крилл, монгол бичгээр хэрхэн зөв бичиж сургах тухай хэлний зүйн зөв бичих дүрэм нь маш хэцүү, сурахад бэрхшээлтэй /хэрэггүй зүйл/ бишээ. Харин ч хялбар тохиромжтой /шинэ бичиг/ юм. Сайн дэвшилттэй тал нь: Орчин цагийн халх монгол хэлний авианы дуудлагад ойртсон юм. Жишээ нь: хуучин бичгээр /ягахигсан магухай ягум а/ гэж бичдэг байсан бол шинэ бичгээр /яасан муухай юм/ гэж бичдэг, уншдаг болсон нь сайшаалтай.
Шинэ /крилл/ монгол бичгийг зохиохдоо монгол хэл, монгол хүнийг үгүй хийж, устгах гэсэнгүй, харин ч хөгжүүлэх, XX зуунд улам боловсон "Гэгээн” болгохыг хүссэн юм. Энэ хүсэл нь бүх монголын ард түмний сэтгэл хүсэлд нийцсэн юм. Тиймээс ч 1945 оноос 1990 он хүртэлх 45 жилд БНМАУ-ын нийт ард түмэн бичиж, уншиж чаддаг болсон юм.
Одоо 2016 онд радио телевизээр ярьж байгаа зарим монгол хүний амыг сонсоход крилл бичиг хэрэглэсэн нь монгол хэл, монголчуудыг үгүй хийх зохилготой , Коминтерн ба И. В. Сталины хортой төлөвлөгөө байсан мэтээр ярьж байгаа нь түүхийн үнэнийг гуйвуулсан хэрэг юм. Цаашлаад Нацист /үндэсний үзэл/ юм. ХХ зууны Нацизмын сонгодог жишээ нь: Адольф гитлерийн фашизм байлаа. Үнэнийг ярихдаа өнгөрсөн түүх /цаг хугацаа, нийгмийн хөгжил/-ийн дагуу Үнэнээр явах нь эцэстээ алдаа сүйрлээс хамгаална. XXI зууны монгол хэлний Онол-ын үндэс нь: крилл үсгийн цагаан толгойн 35 үсэг болно. Хонь-хони, харья-харийа, аав-абу гэж бичиж, урагшаа дэвших биш, хойшоогоо ухарч дундад зууны монгол хэлний байдлаар бичих буюу /крилл бичгээ хаяж/ уйгаржуу монгол бичгийн загвараар бичвэл зөвхөн ухралт болно. Монголын ард түмэн бичиж, уншиж чадахгүй будилан, саармагшиж харанхуйлна. Юуны гэгээрэл? Дэвшил? Баян чинээлэг хүмүүс англи, хятад бичиг сурч, тэр хэлээр ярилцлаа гэхэд монгол хэл, монгол үндэстэн аяндаа өөрчлөгдөн хувирч мөхнө биз.
I-XI-XII ангид үзэх монгол хэлний зүйн сурах бичгийн номнууд Ц.Дамдинсүрэнгийн зохиосон зөв бичих дүрэм заах ёстой. Одоо /сүүлийн 25 жилд/ компьютер – интернет – ухаалаг гар утсанд "донтсон”, толгой доторхи нь хоосон, ам амандаа чалчсан солиотой монголчууд олширчээ.Солиорол нь монгол хэлний зөв бичих дүрэм, хэлний зүйн нэгдсэн Онолгүйгээс болж байна.
Онолч /номлогч/ чинь Цэндийн Дамдинсүрэн академич, доктор, пропессор болно.
Онол сургаал нь: Ц.Дамдинсүрэн нарын зохиосон монгол хэлний зүйн дүрэм /авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй/ болно. Дүрмийг өөрчлөх хэрэггүй, хэвээр нь хадгалж, монгол хэлтнүүд тэр дүрэм, хэлний зүйг дагаж, гэгээрэх нь чухал юм.Энэ бол өнгөрснийг харж, одоог туулж, ирээдүйд хүрэх зөв алхам болно.
2016.03.17
Ахмад багш, орчуулагч
Өөлд Д.БААТАР