📅

“Дархан Ус суваг” ХК, Сууц өмчлөгчдийн холбоо, Захирагчийн алба хамтарсан гэрээ байгууллаа

🕔 2016/09/22 11:26

“Дархан Ус суваг” ХК, Сууц өмчлөгчдийн холбоо, Захирагчийн алба хамтарсан гэрээ байгууллаа

 

Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2016.09.21/аймгийн Захирагчийн алба, "Дархан Ус суваг” ХКСууц өмчлөгчдийн холбоод хамтран гурвалсан гэрээ хийлээ. Тус гэрээнд ""Дархан Ус суваг” ХК-иас СӨХ-дод мэргэжлийн засвар үйлчилгээг ажлын, ажлын бус цагаар хэмээн ангилан 40-80 хувийн хямдралтайгаар хийж гүйцэтгэхээр заасан байна.

Урьд нь "Дархан Ус суваг” ХК СӨХ-дууд хамтарсан гэрээ байгуулж засварын ажлыг гэрээний хүрээнд гүйцэтгэдэг байсан. Гэсэн ч энэ удаад гэрээг илүү боловсронгуй болгож үнэ тарифын уян хатан нөхцөлийг "Дархан Ус суваг” ХК-иассанал болгосноор нийтийн эзэмшлийн орон сууцанд цэвэр усны шугам солих, вентиль солих, заглушка тавих, шугамд дулаалга хийх, хаалтан сальник шахах зэрэг инженерийн шугам сүлжээний 20 гаруй засвар үйлчилгээг 40-80 хувь буюу 1000-аас 10000 төгрөгийн хямдралтай тарифаар хийхээр болж байгаа юм. Өмнө нь СӨХ-ууд засвар үйлчилгээний хөлсөө төлж чаддаггүй байсан учраас хамтын ажилагааны гэрээ төдийлөн ажил хэрэг болж чаддаггүй байсан тухай "Дархан Ус суваг” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ц.Удвал хэлж байлаа.

Гэрээ ийнхүү хийгдсэнээр СӨХолбоод шугам хоолойн гэмтлээ цаг алдалгүй мэргэжлийн байгууллагаар засварлуулж, урьдын жилүүдэд тулгардаг байсан орцноос уур савсах, ямар нэгэн эвгүй үнэр үнэртэх зэрэг бэрхшээлүүд үгүй болно хэмээн холбогдох мэргэжилтнүүд үзэж байна. Мөн орон сууцны оршин суугчидСӨХ-ны ажлыг сайн ойлгодоггүй, сарын хураамжаа цаг тухайд нь төлдөггүй зэрэг асуудлууд үргэлж яригддаг. Айл өрхүүд СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь төлчихвөл хүндрэлтэй асуудал үүсэхгүй. Тиймээс цаашид СӨХ-ийн төлбөрийг хэрхэн яаж авах тухай арга замыг хайж байгаа юм байна.

2016-2017 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Захирагчийн албанаас сумууд болон инженерийн шугам сүлжээний байгууллагууд, эрээл мэнд, боловсролын байгууллагууд, СӨХ-дын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зэрэг 22 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн /2016.09.21/ байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

MTA
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?