Эр эм хоёрын хооронд илжиг бүү хэл төр жороолох цаг болсон
УИХ дахь МАН-ын бүлэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг бусад хэд хэдэн хуулийн хамт буцаан татаад байгаа билээ.
Гэвч уг хуулийг эгүүлэн татсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Түүнчлэн энэ үйлдлийг эсэргүүцэн эмгэнэл илэрхийлж "Нээлттэй Ардчилсан нам” Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд лаа асаах аян зохион байгуулсан. Лаа асаах үеэр цугласан хүмүүсээс "Нээлттэй Ардчилсан нам” Шинэчлэлийн хөдөлгөөнийнхөн гарын үсэг цуглуулж, УИХ-д шаардлага хүргүүлээд байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийлэлээс болж жилд дунджаар 1500-2000 хүн хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон мэдээ бий. Мөн "Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр” жилд дунджаар 3000 гаруй хүн үйлчлүүлдэг аж. Улмаар хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнхи нь охид эмэгтэйчүүд.
Гуравхан сая иргэнтэй манай улсад гэр бүлийн хүчирхийлэлээс болж амиа алдагсдын тоо сүүлийн 3 жилийн хугацаанд улсын хэмжээнд гэр бүлийн гишүүн, хайртай дотны хүнийхээ гарт 61 хүн амиа алджээ. 2015 он гарснаас хойш 2 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдаад байна. Үүний нэг нь нийгмийг цочрол айдаст автуулсан төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан 4 настай охины хэрэг байсан юм. Судалгаагаар монгол улсад гэр бүлээ цуцлуулж байгаа 5 гэр бүл тутмын 1-2 нь гэр бүлийн хүчирхийллээс болж салж байна. Мөн эмэгтэйчүүдийн хорих ангид гэр бүлийн хүчирхийллээс үүдэн бусдын амь насыг хохироосон 38 эмэгтэй ял эдэлж байна.
Тэгвэл энэ хуулийг буцаан татсан нь нийгэмд эзлэх гэмт хэргийн гаралтыг дэмжиж байгаагаас өөрцгүй.
Уг
нь төр нь гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хуулиар тэмцэх ёстой баймаар.
Гэвч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаасан нь бие,
сэтгэл, амь насаараа хохирогчдийг үл тоов бололтой.
Энэ парламентад сууж байгаа эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ойлгож байгаа гэдгээ илэрхийлээд буй.
Тиймээс тэд гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хуулиар тэмцэх ёстой. УИХ дахь эмэгтэй гишүүд үгээ хэлж хуулиа батлах хэрэгтэй. Эр эм хоёрын хооронд илжиг бүү хэл төр жороолох цаг болсон гэдгийг сануулах хэрэгтэй болов уу.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм.
Мөн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус харин дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл болохынхоо хувьд нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгагддаг.
Гэр бүлийн хүчирхийлэл нь 1990-ээд оноос хойш манай нийгэмд нэлээд хэрэглэгдэх болсон. Гэр бүлийн эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нь эмэгтэй гэр бүлийн хүрээнд төрсөн цагаасаа эхлэн өтлөх хүртлээ өөрийн амьдралын орчинд амсаж болох хүчирхийллийн хэлбэр.
Гэр бүлийн болон ойр дотны харилцаатай этгээд буюу этгээдүүд бэлгийн харилцааны шинж бүхий үндэслэлээр үйлдсэн, бие махбод, сэтгэлзүйн болоод бэлгийн харилцааны шинжтэй, хэл амаар доромжлох, айлган заналхийлэхээс эхлээд бие махбодид хүнд гэмтэл учруулах, хулгайлах, бэртээж гэмтээхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх, албадах, мөрдөж мөшгөх, хэл амаар доромжлох, орон байранд хүчээр буюу хууль бусаар нэвтрэн орох, шатаах, өмч хөрөнгөө устгах, бэлгийн хүчирхийлэл, хүчээр гэр бүл болох, сүйт бүсгүйн инж сүй буюу төлөөстэй холбоотой хүчирхийлэл, бэлэг эрхтэнг бэртээж гэмтээх, замаар ашиглахтай холбоотой хүчирхийлэл, гэрийн үйлчлэгчийг хүчирхийлэх хүртэл, хүчирхийллийн шинжтэй.
Bolod.mn
Н.Гэрэлтуяа