📅

Сууц өмчлөгчдийн холбоодын дарга нар, Удирдах зөвлөлийн гишүүд, иргэддээ хандаж дараах уриалгыг гаргаж байна

🕔 2016/08/31 10:55

Сууц өмчлөгчдийн холбоодын дарга нар, Удирдах зөвлөлийн гишүүд, иргэддээ хандаж дараах уриалгыг гаргаж байна

 

Та бүхэндээ Дархан хот байгуулагдсаны 55 жилийн мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ хотынхоо ойг угтаж, Хотын соёлыг төлөвшүүлэн, Дархан хотын иргэд өөрсдийн амьдран суудаг байрныхаа орцыг тохижуулж, амьдрах эрүүл, тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор "Эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрая” гэсэн уриан дор иргэн, айл өрх бүр нэгдэн энэхүү үйл ажиллагаанд гар бие оролцож, өөрийн амьдран суудаг байрны орц, хонгилыг тохижуулж уриалгыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт төлөөлөгчдөөс гаргаж байна. Дарханчууд маань айл хотлоороо элбэг хангалуун, ахан дүүсээрээ эвтэй найртай байж, Дарханы айл өрх бүрийн аж амьдрал дэвжин дээшилж, эрүүл аюулгүй тохь тухтай орчин сайн сайхан ажиллаж амьдрахын ерөөл дэвшүүлье.

                                         ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?