Дарханы шинэ удирдлагууд сонгогдлоо
🕔 2016/07/20 13:20
Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүнгээр шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь буюу төлөөлөгч Пунцагбаатарын Юра удирдлаа. Дархан-Уул аймгийн нийт 33-н төлөөлөгчдөөс 25-н МАН, 5-н Ардчилсан нам, 3-н бие даагч байгаа юм. Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар нийт 100 хувийн саналаар Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч Гомбожавын Эрдэнэбат сонгогдсон бол Дархан-Уул аймгийн Засаг даргаар нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Сундуйжавын Насанбат сонгож ерөнхий сайдад нэрийг нь өргөн барилаа.
С.Баяр
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих