Залуус нэгдэн усан оргилуур байгуулжээ
🕔 2016/08/12 13:53
Дархан сумын Шинэ хорооллын 8, 9 дүгээр байранд төрж өссөн залуус фейсбүүкээр нэгдэж хүүхэд насны дурсамж үлдсэн төрөлх хороололдоо усан оргилуур байгуулах санаачилга гарганнийттаван сая төгрөгийн хандив цуглуулан аймгийн удирдлагуудад хүлээлгэж өглөө.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат "Дархан хот маань энэ жил үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойтой золгож байна. Энэ хугацаанд Дархан хотод төрж, өссөн залуу үеийнхэн эргээд хотынхоо бүтээн байгуулалтад сэтгэл гаргаж өөрсдийн хөрөнгөөр энэ сайхан усан оргилуурыг байгуулах болсонд талархаж байна” гэв. Тэрбээр энэхүү усан оргилуурын ашиглалт хамгаалалтад аймаг орон нутгийн удирдлагууд санаа тавьж цаашдаа залуусынхаа хүсэл зорилгыг сонсож хамтарч ажиллах болно” гэлээ.
Д.Бат
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих