Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Үндэсний сурын 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-ийг Баян-Өлгийаймгийн ЗДТГ, БТСГ, МҮСХолбоо, аймгийн МҮСХолбоо хамтран Баян-Өлгий аймагт энэ сарын 17-22-ны хооронд зохион байгуулж байна. Өчигдөр тус тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн засаг даргын орлогч, БТСГ-ын дарга, МҮСХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар, аймгийн ҮСХолбооны тэргүүн н.Алтансүм нар оролцов. Тус тэмцээнийг зохион байгууллахад болон сурын талбайг шинчилэхэд аймгийн төсвөөс нийт 42 сая төгрөг шийдвэрлэсэн юм. Тэмцээнд "Хүч”, "Сүлд”, "Алдар” Хилчин, Сүлд спорт хороо болон "Мондэ”, "Петровис”, "Эрч” клуб, Баянхонгор, Увс, Ховд, Завхан, Өмнөгөвь, Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд” спорт хороо зэргийн баг тамирчид хүрэлцэн ирж оролцож байгаа юм байна. Тэмцээнд Монгол Улсын дуурсах мэргэн Даваахүү, Монгол Улсын гарамгай мэргэн Х.Оюунчимэг, МУ-ын гоц мэргэн Ж.Баттөмөр нарын тэргүүтэй шилдэг харваачид ирсэн ба нийт 18 багийн 212 харваач цэц мэргээ сорин өрсөлдөж байна. 36 дахь жилдээ зохиогдож байгаа уг тэмцээн багийн харваагаар эхэлсэн бөгөөд таван хэсэгт хуваагдан тоглолтоо дуусгажээ. Шилдэг найман багаар Өмнөговь аймаг, "Алдар”, "Сүлд” спорт хороо, Хилчин, Эрч клуб, Мондэ, Петровис, "Алтан дуулга” багууд шалгараад байна. Тэмцээн цуваа, хувийн харваагаар үргэлжлэн аваргуудаа тодруулах юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих