📅

Аймгийн “Аварга” шалгаруулах үсчин гоо сайханчдын тэмцээн болов

🕔 2016/05/05 17:21

Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу тус салбарын 85 жилийн ойг угтсан Аймгийн "Аварга” шалгаруулах үсчин гоо сайханчдын тэмцээн өнөөдөр /2016.05.04/ боллоо. Тэмцээнийг аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, үсчин гоо сайханчдын "Амина” холбоотой хамтран зохион байгуулсан аж.

13128983 1174351402583189 1248085075 oНээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Б.Минжитцэцэг болон мастер үсчин гоо сайханчид, тэмцээний шүүгч нар уригдан ирсэн байлаа.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 25 орчим үсчин, гоо сайханчид ур чадвараа сорьсон юм. Шагналт байр эзэлсэн оролцогчид тавдугаар сард Сэлэнгэ аймагт болох бүсийн тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох тухай зохион байгуулагчдын зүгээс мэдээллэв. Энэ удаагийн арга хэмжээ өмнөх жилүүдийн тэмцээнүүдэд оролцож байсан оролцогчид бус шинэ залуу үсчин, гоо сайханчдыг дэмжсэнээрээ онцлогтой байлаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд 50 гаруй үсчин, гоо сайханчдын салон үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр байгууллагуудын дунд хоёр жил тутамд энэхүү тэмцээнийг зохион байгуулж улмаар Азийн болон дэлхийн "Аварга” шалгаруулах тэмцээний болзлыг хангасан оролцогчид олон амжилтуудыг гаргадаг байна. Харин энэ оны гуравдугаар сард БНСУ-д болсон "HAIRWORLD 2016" тэмцээнд манай аймгаас болзол хангасан хэдий ч хөрөнгө мөнгөний бололцоо муутай тул оролцож чадаагүй байна. Тус тэмцээнд оролцсон манай улсын үсчин, гоо сайханчдын эрэгтэй үсчдийн баг болон Гоо сайхны баг тус тус хүрэл медалийн эзэд болсон байдаг. Иймд манай аймгийн үсчин, гоо сайханчдыг тэмцээнд оролцох хөрөнгө мөнгөний асуудалд дэмжлэг үзүүлбэл олон амжилтуудыг гаргах боломж байгааг тэмцээний шүүгчдийн зүгээс хэлж байлаа.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?