📅

ОУВС-гийнхан Засгийн газрын алхмыг өндрөөр үнэллээ

🕔 2016/08/18 14:06

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.

 

ОУВС-гийнхан Засгийн газрын алхмыг өндрөөр үнэллээ

 

 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Монгол Улс урт хугацаанд ОУВС-тай хамтран ажиллаж ирсэн, энэ уламжлал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

 

Харин ноён Коши Матай:

 

-Та бүхэн Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад баяр хүргэе. Монгол Улсад өнөөдөр нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэлжлүүлэх хэрэгтэй. Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ  юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм. ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэлээ.

 

Нөхцөл байдал ийм хүнд  байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг ОУВС-гийнхан онцоллоо. 

 

Ерөнхий сайд Ж.Эрэдэнбат, манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ  давж өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа,  эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцлоо  гэж  Засгийн гзарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?