Google компанийг 438 сая рублээр торгожээ
🕔 2016/08/12 11:44
ОХУ-ын шударга өрсөлдөөнийг зохицуулах газрынхан Google компанийг 438 сая рубль буюу $6.7 саяар торгож байгаагаа өчигдөр мэдээлэв. Тэд Google компани гар утасны Android системд өөрийн аппликэшнүүдийг давуу эрхтэйгээр үйлдвэрээс суулгаж тараадаг гэж үзсэн байна. Түүнчлэн нүүр хуудсанд харагдах аппликэшнүүдийн жагсаалтад өөрийн өмчийн бүтээгдэхүүнүүдийг давуу эрхтэйгээр оруулж өгдөг нь зах зээлийн бүх тоглогч ижил тэнцүү өрсөлдөх ёстой гэсэн ОХУ-ын хуулийг зөрчсөн хэмээн үзжээ.
Монопольтой Тэмцэх газрын Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын тэргүүн Елена Заева "ОХУ-д бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бүх компани, түүний дотор үндэстэн дамнасан корпорациуд ч шударга өрсөлдөөний хуулийг дагах ёстой” гэж мэдэгдсэн байна. Хууль ёсоор шийдвэр гарснаас 60 хоногийн дотор Google компани торгуулийг төлж барагдуулах журамтай гэнэ.
Д.Одскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих